Пулицерийн шагналт гэрэл зурагчин фотошоп хэрэглэжээ

img

Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын хамгийн нэр хүндтэй Пулицерийн шагналыг хүртэж байсан гэрэл зурагчин фотошоп ашиглаж, гэрэл зурагтаа өөрчлөлт оруулсан нь илэрсэн тухай  “www.politico.com” мэдээллээ. Наркисо Контрерас нь “Associated Press” агентлагт гэрээгээр ажилладаг байсан бөгөөд өнгөрсөн онд тус агентлагийн дөрвөн гэрэл зурагчны хамтаар Сирийн иргэний дайны байдлыг дэлхий нийтэд танилцуулсан гавъяагаар Пулицерийн дээд шагнал хүртсэн юм.

1

Наркисо Контрерас нь Сирийн чөлөөт армийн дайчин хэмээх зураг дахь дүрс бичлэгийн камерыг фотошоп хэрэглэн авч утга санаа, бодит байдлыг гуйвуулсан нь шалгалтын явцад илэрсэн байна. Тиймээс “Associated Press” агентлаг түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж, Пулицерийн шагналыг нь хураан авчээ.

Тус агентлагийн дэд ерөнхийлөгч, гэрэл зургийн албаны дарга Сантиаго Лион “Энэ бол байж болшгүй үйлдэл. Энэ бол бидний гэрэл зургаараа бодит байдлыг илэрхийлдэг зарчимтай зөрчилдөж байна. Цаашид гэрээт гэрэл зурагчдад өндөр шаардлага тавих болно” хэмээн мэдэгдэж, уучлалт гуйжээ. Дэлхий томоохон агентлагууд сонирхолтой, ховор гэрэл зургийг өндөр үнээр худалдаж авдаг. Ингэхдээ фотошоп ашигласан эсэхийг давхар шалгаж үнэлдэг аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чека :
дэлгэрцэцэгээ гэрийн даалгавараа дандаа битгий биднээр шалгуулж бай л даа.
2014-01-24