МАХН-ыг татан буулгах хүсэлтэй иргэдийг “хөлснийхөн” гэв
МАХН-аас хэвлэлийн хурал зарлаж, Говь-Алтай аймагт болсон дахин сонгуулийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр, П.Ангараг, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав нар оролцов.
Ы
Тэд энэ үеэр “Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тус аймагт дан ганц МАН сонгогдож байсан бол энэ удаад МАН 36,75, АН 49,41, МАХН 13,18 хувийн санал авсан. Энэ удаагийн дахин сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймагт ИТХ-ын нийт 35 төлөөлөгчөөс АН 17 суудал, МАН 13, МАХН 4 суудалтай, 1 бие даагчтай болж байна. Тэгэхээр аймгийн ИТХ-ын 35 суудлын 17-г АН авсан тул дангаараа ажиллах боломж бүрдээгүй байна. АН олон суудал авсан боловч олонхи болж чадаагүй учраас аль нэг намтай хамтарч засгаа бүрдүүлэх байх. МАХН-ын хувьд Говь-Алтай аймгийн ИТХ-д анх удаа дөрвөн суудалтай болж аймгийн ИТХ-д намын бүлгээ байгуулахаар боллоо. Бидний хувьд энэ бол амжилт.
бй
Нөгөө талаар Говь-Алтай аймагт дахин сонгууль болсон нь шударга ёсны ялалт байлаа гэж дүгнэж байна. Учир нь зөвхөн саяны сонгууль биш, маргаан дагуулсан Говь-Сүмбэр, Хөвсгөл аймгуудад дахин сонгууль болох шийдвэр гарсан нь 2012 оны сонгууль будлиантай болсон юм байна. Хэвлэл мэдээлэл, улс төрийн намууд сонгууль будлиантай болсон гэж таах биш, шударга ёсыг тогтох үүрэгтэй байгууллага болох шүүх маань батлан харуулсан сонгууль боллоо гэж дүгнэж байна. Энэ сонгуулиар ард түмний байр суурь ямар байна, улс төрийн намуудын үнэлэмж хэр байгааг харуулсан сонгууль болсон гэж болно. Нийт сонгогчдийн 15 хувь нь санал өгснөөс харахад МАХН-ын үнэлэмж дээшилсэн гэж харж болно. Нөгөө талаар тус аймгийн нийт сонгогчдийн дөнгөж 54 хувь нь саналаа өгсөнөөс харахад ард иргэд энэ туйлширсан намчирхал, улс төрийн намуудын зөрчил тэмцэл, талцалаас залхаж байгаагаас гадна Монголын төрд итгэх итгэл байхгүй болж байгаагийн илрэл гэж харагдаж байна” гэлээ.
у
МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос МАХН-ыг татан буулгах тухай нэхэмжлэл Дээд шүүхэд өгсөн талаар тайлбар өгнө үү гэсэн асуултад МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр хариулт өгсөн.
ый
Тэрбээр хэлэхдээ “МАХН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарласан талаар мэдээлэл авлаа. Энэ хоёр талтай асуудал. Нэгд, хүний эрхийг дээдэлсэн энэ нийгэмд хэвлэн нийтлэх эрх нээлттэй учраас улс төрийн намаараа, төрийн бус байгууллагаараа хэн ч гэсэнөөрийн санал бодол ямар санал, өгч болно хэмээн хүндэтгэж болно. Нөгөө талаар ганцхан МАХН биш Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын үйл ажиллагаанд өөр намынхан оролцох нь хамгийн бүдүүлэг асуудал юм. МАХН-ын гишүүдийн болон 2012 оны сонгуулиар МАХН-ын төлөө саналаа өгсөн 250 гаруй мянган сонгогчдийн эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл хийж байгаа хэрэг юм. Хэвлэлийн хурал хийсэн хүмүүс бидэнд ирсэн мэдээллээр МАН-ын 306 тоотод суудаг, тодорхой хэмжээний санхүүжилт авдаг гэж ирсэн. ТЭд нэгэн цагт МАХН-ын гишүүн гэж хэлэгдэж явсан цаг үе байгаа. Гэхдээ аливаа намын гишүүн байх, татгалзах зэрэг нь хувь хүний эрх. Эдгээр хүмүүсийн хувьд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Тийм учраас Улс төрийн намын тухай хууль болон МАХН-ын дүрмэнд заасан ёсоор “... Тухайн намын үзэл бодлыг дагахгүй, хүлээн зөвшөөрөхгүй...” гэдгээ мэдэгдсэн иргэд намын гишүүн биш болдог. Дүрэм ёсоор тэд МАХН-ын гишүүн биш ээ. Хэрвээ тэд МАХН-ын гишүүн бол өөрийнхөө намыг татан буулгая гэсэн асуудал ярьж явах уу үгүй юу. Гэхдээ бид энэ хүмүүсийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй. Яагаад гэвэл сонгогч олон харж байна. Шударга ёсны төлөө, улс төрийн төлөө тэмцлийн үр дүн ард түмэнд харагдаж байх ёстой. Ер нь иймэрхүү байдлаар хөлсний этгээдүүдээр дамжуулаад ард иргэдэд буруу, сөрөг мэдээлэл өгөх гэсэн нь хоцрогдсон арга барил” гэв.
бөы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ