Орон нутгийн ТББ-уудыг чадвахжуулах сургалт болж байна

img

Европын Холбоо, АИФО Италийн төрийн бус байгууллагын санхүүжилтаар “Тэгш Нийгэм Холбоо” ТББ-аас “Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хамгаалах нь” төслийг 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төсөл нь хоёр үндсэн зорилготой юм байна. Тодруулбал, ХАХНХЯ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад хувь нэмрээ оруулах, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг хянахад орон нутгийн ТББ-уудыг чадавхжуулахад оршиж байгаа ажээ.

йб

Төслийн хоёр дахь зорилгын хүрээнд Конвенцийн хэрэгжилтийг хянахын тулд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг орон нутгаас сонгон авч, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Хүний эрхийн үндсэн зарчим, Хамт олонд түшиглэсэн сэргээн засах хандлагын талаар мэдээлэл өгч, гомдол саналыг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэх арга замын талаар 2014 оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж байна. Сургалтад 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл хамрагдаж байна. Төсөл хэрэгжих хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-ууд ажилтнууд сүүдэр илтгэл бичих, орон нутгаас нотолгоо цуглуулахад суралцах юм.

йб

Энэ төслийг хэрэгжүүлэхдээ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийг хэрэгжүүлэх үндсэн арга зам болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг суурь үндэс болгож, 1991 оноос Монгол Улсад хэрэгжиж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах – Тэгш дүүрэн” хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа аж.

бй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene surgaltiin talaar medeelel sonsoogui ter tegsh niigem gedeg tbb haa baidag um we surgalt n haana bolj bna suumaar bn
2014-01-24