Улаанбаатарт 16 хэм хүйтэн
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын болонДархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 21-26 хэм, Буянт, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын сав газраар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 15-17 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ