Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхлэнэ. Өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Дархан-Сэлэнгийн бүсийн ордуудыг түшиглэн баригдах төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явц, дотоодын хувийн хэвшлийн оролцоо болон цаашид авах арга хэмжээний талаар асуулга”-ын хариуг сонсоно.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ