Өнөөдөр болох үйл явдлын тойм
11.40 цагт Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзана.
ХАХНХЯ-ны хурлын танхимд
10:00 цагт Ахмад дайчдад Орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн мөнгөн тусламжийг олгож байгаа. Сар шинийн баярын босгон дээр зарим Ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх нэг удаагийн мөнгөн тусламжийн батламжийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ гардуулна.
БОНХЯ-ны Хаан танхимд
10:00-15:00 цагт "Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн орчинг шинэчлэх" сэдэвт талуудын хэлэлцүүлэг болно.
ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд
11.00-13.00 цагт “Шилэн тендер-2” уулзалт болно.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн тухай ярихаасаа илүү түүнийг нь хэрхэн шийдэх, тэдэнд туслах боломж, арга замуудын талаар мэдээлэл өгөх уулзалтыг хийнэ.
“Blue Sky” зочид буудалд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны урилгаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгч, Токиогийн Метрополитан Их Сургуулийн профессор Ёшиаки Хомпо “Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлд зөвлөгөө өгч, сургалт зохион явуулах гэж байна.
Баянгол рестораны хурлын зааланд
10:00 цагт "Үйлсийн зам" ХХК-аас 2 дахь жилдээ зохион байгуулж буй "Монгол улсын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах уралдаан" болно.
Интерном номын дэлгүүрт
14:00 цагт “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” номын нээлт болно.
Хүүхдийн төлөө үндэсний газарт
10.00 цагт Хүүхдийн төлөө үндэсний газар ахмад буурал, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болно.
Интерном номын дэлгүүрт
18:00 цагт Шинэ үеийн хүүхдийн зан байдлын судлаач Ж.Хорлоогийн “Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга” лекц болно.
MN мэдээллийн төвд
11.00 цагт ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл тус яамны газрын дарга Н.Оргилын талаар хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар хийнэ.
11.30 цагт Чингис хааны дэлхийн академи евро стандартад бүртгэгдсэн Монголын анхны байгууллага болжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ