“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 4 дэх дугаарын тойм хэвлэгдэн гарчээ. Шинэ дугаарт, Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулийг нийтэллээ. “Энэ хуулийн 21,22,23,24,45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно”, 18 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “7. Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсон байна. Мөн дугаарт Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолыг нийтлэжээ.
Түүнчлэн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоол, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ