Малайз дахь Монгол оюутнууд ном зохиожээ
Малайз улсад сурч, амьдарч байгаа залуучууд нэгдэж өөрсдийн санаачилгаар Монголын Оюутан, Залуучуудын холбоог байгуулж, өөрийн орноо сурталчилан таниулах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тодорхой хувь нэмрээ оруулж яваа аж. Тус холбооныхон өчигдөр “Элэг хөшөөм 2014 онигоо” нэртэй шинэ номыг уншигчдийн гарт хүргэжээ. Уг ном нь уншдаг, сонсдог гэсэн хоёр хэлбэрээр бүтээгдсэн гэнэ. Мөн Малайз улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл тэргүүтэй олон талын мэдээллийг давхар багтааснаараа онцлог аж.
бй
Гурван бүлгээс бүрдэх тус номын эхний хэсэгт амьтан, бурхан чөтгөр, эд юмс, эротик, вовка, чучкагийн онигоонууд орсон бол, хоёрдугаар хэсэгт Малайз улсын тухай зөвлөмжүүд, гуравдугаар хэсэгт нь тухайн улс оронд сурч боловсрох, амьдрахад таньд ямар төрлийн мэдээлэл шаардлагатай байна тэр бүгдийг багтаажээ. Малайз улс дахь Монголын Оюутан, Залуучуудын Холбоо, Монгол-Малайзын найрамдал, хамтын ажиллагааны төвийн тэргүүн Н.Лхагвадорж ярихдаа “Өнгөрсөн хугацаанд Малайз улсын талаар сөрөг мэдээлэл ихээр гарч нийгэмд буруу ойлголтыг төрүүлээд байгаа тиймээс манай орны оюутан, залуучууд Малайзад хэрхэн сурч боловсрол эзэмших, яаж амьдрах, мөн Монгол орноо тухайн оронд сурталчилан таниулах, өв уламжлал, ёс заншлынхаа талаар мэдээлэл өгөх, гээд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг сайжруулах талын олон ажлуудыг зохион байгуулж хийж байгаагын нэг бол “Элэг хөшөөм 2014 онигоо” ном юм. Тус номын борлуулалтаас орсон орлогоор Монгол орны түүх соёл уламжлалыг харуулсан хувцас, эд зүйлсээр зэргэлдээх улс оронд зохион байгуулагддаг олон улсын өдөрлөгт өөрийн орноо сурталчилан таниулах үзэсгэлэн гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулах болно” гэсэн юм.
ыбй
Мөн нээлтийн үеэр Малайзад суралцах хүсэлтэй оюутан, залуучуудад үнэгүй зөвлөгөө өгч, бүхий л зүйлээр туслана гэдгээ хэлж байлаа. “Элэг хөшөөм 2014 онигоо” номыг бүтээхэд Малайз дахь консулын газар, Монголын Залуучуудын Холбоо, Улаан театрын хамт олон оролцсон бөгөөд тус номын зохиолч Н.Лхагвадорж, редактороор Д.Алтансүх ажилласан бөгөөд дараагийн боть номнууд хэвлэгдэж уншигчдын гарт удахгүй хүрэх ажээ.
бйы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ