Башар Асадын эсрэг нэгдэхийг уриалав
“Аль-Кайда” бүлгийн лидер Айман аль-Завахири, хоорондоо дайтаж байгаа Сирийн босогчид болон исламын шашинтнуудыг нэгдэхийг уриалжээ. Айман аль-Завахири Ерөнхийлөгч Башар аль Асадын дэглэмийн эсрэг нэгдэхийг уриалсан 20 секундын дүрс бичлэгээ Сирийн “Al Jar” телевизээр цацжээ. Тэрбээр “Сиричүүд хоорондоо дайтахыг харах аймшигтай юм. Та бүхэн энэ их хүчээ нэгтгэхийг санал болгож байна. Яг одоо Башар аль Асадыг төрөөс зайлуулах хэрэгтэй” гэж хэлжээ. Гэхдээ “CNN” агентлаг энэхүү бичлэг үнэхээр Айман аль-Завахирийн хэлсэн үг эсэхийг шалгаж чадаагүй аж. Өмнө нь Айман аль-Завахири “Сирийн дотоодын хямралыг буруутгаж байснаас гадна Сирид байдаг “Аль-Кайда” бүлгийн “Фронт аль-Нусра” бүлэглэлийг тарахыг шаардаж Башар аль Асадад итгэл үзүүлэхийг хүсч” байжээ.
1
Ирак, Левантийн исламын улс гэх сири үндэстэнүүд болон босогчдын үзэл суртлын ялгаатай байдлаас үүдэн тэмцэл эхэлсэн гэдэг. Ирак, Левантийн исламын улс Сирид дэглэм тогтоохоор тэмцэж байгаа бол босогчид Сирийг иргэний нийгэмтэй улс болгох зорилготой юм байна. Сирийн хойд нутгийн Идлиб, Алеппо Ракка мужуудад болж байгаа дотоодын мөргөлдөөнд 5000 гаруй хүн амиа алджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ