Киевт амиа алдагсдын тоо тодорхойгүй байна

img

Киевийн мөргөлдөөнд амиа алдагсдын тоо маргаантай байна. Мөргөлдөөний улмаас таван хүн нас барсан гэж “Украины үнэн” сонин мэдээлэв. Тус мэдээллийг “Евромайдан”-ы штабын эмнэлгийн үйлчилгээг зохицуулагч “Олег Мусий” сонинд ярилцлага өгөх үеэрээ баталсан тухай “ВВС” агентлаг мэдээллэв.  Тэрбээр  “Амиа алдсан таван хүний дөрөв нь цээж, хүзүү, толгойн тус газраа буудуулсан байсан. Түүнчлэн “Беркут” хүчний байгууллагын цагдаа нар эмнэлгийн тусламж үзүүлэхэд саад болсноос хоёр хохирогчид эмч нар анхны тусламж үзүүлж чадаагүй” гэжээ. Энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй юм.

1

Харин эрх баригчид дээрх мэдээллийг няцааж “хоёр хүн амиа алдсан” хэмээн мэдээлжээ. Украины нийслэлд болж буй мөргөлдөөнд хурцдаж байгаад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн санаа зовинож байгаагаа илэрхийлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ