Жастин Бэйбир цагдаагийнханд баригдлаа

img

Залуу дуучин Жастин Бэйбир цагдаагийнханд баривчлагдсан тухай “Hollywood.com” мэдээллээ. Тэрбээр өчигдөр дөрвөн цагийн үед шар “Lamborghini” машинаараа Миами хотод хурд хэтрүүлж, хориотой уралдаанд оролцох үедээ баригджээ. Дуучин залууг “Drag racing” хэмээх хориотой уралдаанд оролцох үеэрээ согтуу байсан учир тус уралдааныг цагдаагийхан хүчээр тарааж уралдаанд оролцсон 15 залууг хорьж, цусан дахь алкоголийн түвшнийг тодорхойлсон байна. Тэр үед Жастин хөл дээрээ ч зогсох чадваргүй байсан хэмээн Миами хотын цагдаагийн 15 дугаар хэлтсийн дарга Эргэн Монн хэвлэлийхэнд мэдээлжээ.

1

“Түүнийг цагдаагийн хэлтэст авчрахад цагдаагийнхан болон хүмүүсийг элдвээр харааж “Та нар намайг таньж байна уу, жоохон л хүлээвэл Попын хаан болох Жастин Бэйбир байна” хэмээн хашгирч” байсан гэнэ. Жастинд согтуу үедээ машин барьсан, хурд хэтрүүлсэн, хориотой уралдаанд оролцсон, үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчтай дээрэнгүй харьцсан гэх зүйл ангиар шүүхээс дуудаж, 2500 ам.долларын торгууль ноогдуулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
teneg yum aa
2014-01-26
ikh medegch:
kkk oduudiin ovchin bh manaid bas bnaa bna
2014-01-24
zochin:
teneg batsaaan iim teneg yumnuud manaid bas bnaa bn
2014-01-24
buyanaa:
mangar batsaan
2014-01-24