АНУ-ын сагсан бөмбөгч Монгол Улсаас иргэншил хүсчээ
“Дорнод Танан гарьд” багийн тоглогч АНУ-ын иргэн Ф.Вүүдс МУ-ын иргэншил хүсчээ. Тодруулбал, тэрээр манай улсын Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд хандаж сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Хэрэв түүнийг үндэсний шигшээ багт авбал тэрбээр өөрийн улсын иргэншлээсээ гарахад бэлэн байгаагаа хэлсэн байна.
Харин Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гадны тамирчинг улсынхаа шигшээ багт авах эсэх асуудлыг одоохондоо бүрэн шийдэгдээгүй байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ