Ж.Батзандан өнөө өглөө Ц.Мөнхбаярыг эргээд иржээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөө өглөө хорих 461 дүгээр ангид очиж “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяртай уулзаад иржээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн твиттер хуудаснаа бичиж, Ц.Мөнхбаярын царай зүс давгүй байгааг дуулгаалаа.
Тэрбээр твиттер хуудаснаа “Ц.Мөнбаярын хэлснээр хүн шантаажилсан, тэсэрч дэлбэрэх бөмбөг тавьсан зэрэг мэдээллүүд үндэслэлгүй бөгөөд цагдаагийн байгууллагаар тогтоогдоогүй гэнэ. Засгийн газрын хууль бус үйлдэлд нийгмийн анхаарлыг хандуулахын тулд буутай очсоноос биш хэн нэгнийг хорлох санаа агуулаагүй хэмээн Ц.Мөнхбаяр хэллээ. Ер нь зандалчлах буюу Эрүүгийн хуулийн 177-р зүйлд Ц. Мөнхбаярын хэргийг зүйлчилсэн нь ямар ч үндэслэлгvй харагдаад байгаа. Учир нь олдох биз. Хүнийг хэлмэгдүүлж болохгүй” хэмээн жиргэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ