“Авар”-ын худалдан авалтыг хүчингүйд тооцжээ

img

Өнгөрсөн оны 10-р сард Токио хотын төвд Монгол Улсын  компани 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, барилгын хамт дуудлага худалдаагаар авсан гэх мэдээлэл цацагдаж, оны анхаарлыг татаж байсан. Тэгвэл энэхүү 10 давхар барилгыг өндөр үнээр худалдан авсан "Avar Limited Liability Company" компанийн худалдан авалтыг өчигдөр буюу энэ сарын 23-нд Японы шүүх хүчингүйд тооцсон байна. Учир нь “Авар” ХХК нь бодитоор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эсэх нь батлагдаагүй, шалгалтын явцад ирүүлсэн баримт бичгүүд нь тамга тэмдэг хуурамч байх магадлалтай гэсэн үндэслэлээр ийнхүү шийдвэрлэжээ.

Сонирхуулахад, уг асуудалд Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар холбоотой гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Харин “Avar Limited Liability Company” компанийн захирал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын эхнэрийн ах  Ч.Эрдэнэбат “Аль ч улсын Засгийн газрын оролцоо байхгүй. Цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа асуудал. Миний дүү Ч.Мичидмаагийн нөхөр нь Д.Сумъяабазар гишүүн болохоор тэгж хардаж байгаа байх” гэх мэдээллийг өгч байсан удаатай.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
tegeed orlogoo batalgaajuulj chadaagui l yum bn sh dee
2014-01-24