Гэмт хэргийн шинжтэй 52 үйлдэл бүртгэгджээ
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хулгайн хэрэг ихээр гарах болсныг ЦЕГ-аас анхааруулж байна.
Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1643 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 44 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Тодруулбал, нийслэлд хулгайлах 21, булаах хоёр, залилан нэг, танхайрах долоо, зам тээврийн хэрэг 14, осол 12 гарч 18 хүн гэмтсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ