“Нюанс” хамтлаг ОХУ-д аялан тоглолт хийнэ

img

"Нюанс" хамтлагийнхан ирэх гуравдугаар сард ОХУ-ын зарим хотуудад аялан тоглолтоо хийхээр болжээ.  Тодруулбал, тэд "Лучшие песни для мамы" гэх нэртэй аялан тоглолтоо ОХУ-ын Буриад улсын Эрхүү, Усть Орда, Улаан-Үд, Чита зэрэг хотуудад толилуулах аж.

Мөн тэд аялан тоглолтоосоо буцаж ирээд урлагт сонирхолтой хүүхэд залууст дуу, хөгжим, бүжиг, гитарын сургалт явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ