Энэ сарын онцлох 8 эрхэм

img

Их Британий “www.eonline.com” сайт 2014 оны нэгдүгээр сарын онцлох “8 эрхэм”-ийг тодруулсан байна. Энэхүү жагсаалтад саяхан хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн “АК-47” хэмээх тодотголтой Михаил Калашников, харамсалтайгаар амиа алдсан Венесуэлийн мисс Моника Спир болон улс төрийн карьер нь хавцлын эрмэгт ирээд буй Тайландын Ерөнхий сайд Йинглак Шинаватра, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар багтжээ.

1

Михаил Калашников

1

ХХ зууны шилдэг зэвсэгт тооцогддог АК-47 автомат бууг зохион бүтээгч Михаил Калашников 94 насандаа таалал төгссөн билээ. Дэлхийд хамгийн өргөнөөр ашиглагддаг АК-47 бууг дөнгөж есдүгээр ангийн боловсролтой Михаил Калашников 1947 онд 27 настайдаа зохион бүтээж, Сталины нэгдүгээр зэргийн шагнал, Улаан тугийн одон болон 150 мянган рублиэр шагнуулж байжээ.

1

Йинглак Чинаватра

1

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинавтраг суудлаас нь буулгахын төлөөх жагсаал өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Тэрбээр, ирэх хоёрдугаар сарын 2-нд болох сонгууль хүртэл Ерөнхий сайдын суудлаа өгөхгүй хэмээн мэдэгдсэнээс болж тус улсад жагсаалаас мөргөлдөөн болж хувирч, Тайландыг гадаадын жуулчид орхин гарч, их хэмжээний хохирол амсав.

1

Михаил Ходорковский

1

Михаил Ходорковский 2003 оны аравдугаар сараас хойш шоронд хоригдсон бөгөөд эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн, татвараас зайлсхийсэн гэсэн ялыг түүнд тулгасан юм. Мөн 2006 оны сүүлчээр дахин шинэ хэрэг нээсэн ба түүнийг 200 сая тонн нефть хулгайлсан, мөнгө угаасан хэргээр яллаж, 14 жилийн ял нэмж ногдуулжээ. Хэсэг хугацааны дараа ялыг бага зэрэг бууруулсан юм. Ходорковский 2014 оны наймдугаар сарын 25-нд суллагдах ёстой байсан ч Путины санаачилсан өршөөлийн хуулиар эрх чөлөөтэй болсон билээ.

1

Моника Спир

1

Венесуэлийн 2004 оны мисс, 29 настай Моника Спир болон түүний нөхөр, Англи гаралтай 39 настай Томас Бэрри нарыг машинд нь буудан хороосон хэрэг гарсан.  Пуэрто-Кабельо хотын хурдны зам дээр тэдний машин эвдэрч, дуудлага өгөөд засварын чиргүүлт машин ирэхийг хүлээж байсан тухай охин нь цагдаагийнханд хэлсэн юм. Харин энэ үед зэвсэглэсэн этгээдүүд ирсэн аж. Тэд машиндаа суун хаалгаа цоожилсон ч гэмт хэрэгтнүүдийн золиос болж хорвоог орхисон бөгөөд азаар охин нь амьд үлдэж чаджээ.

1

Ким Гён Хи

1

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны авга эгч Ким Гён Хи энэ сарын онцлох эрхмүүдийн тоонд багтжээ. Түүний талаар хангалттай мэдээлэл байхгүй байгаа учир худал цуурхал тарсаар байгаа юм. Өмнөд Солонгосын талаас түүнийг комын байдалд орж, 35 кг болтлоо турсан гэжээ.

1

Криштиан Роналду

1

Нэгдүгээр сарын онцлох эрхмээр “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду тодорчээ. Тэрбээр 2013 оны дэлхийн шилдэг хөл бөмбөгчин болсон юм. Португалийн Ерөнхийлөгч Анибал Каваку тус улсын нэрийг дэлхийд өндрөөр өргөж явааг нь үнэлж төрийн дээд одон гардуулсан.

1

Деннис Родман

1

АНУ үндэсний сагсан бөмбөгийн тоглогч асан Деннис Родман Хойд Солонгост гурав дахь удаагаа албан ёсны айлчлал хийсэн юм. Тэрбээр залуу удирдагчийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцож, Хойд Солонгос, АНУ-ын багуудын хоорондох нөхөрсөг тоглолт зохион байгууллсан юм.

1

Франсуа Олланд

1

Францын Ерөнхийлөгч 50 настай Франсуа Олланд 41 настай жүжигчин Жули Гаиетэй нууц амрагийн харилцаатай талаар Францын “Closer” сэтгүүлд гарсан дуулиан шуугианы эзнээр тодроод буй. Түүнийг энэ сарын онцлох хүнээр тодруулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ