Ж.Батбаатар "Мөнгөн цом"-ын эзэн болжээ

img

Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос зохион байгуулдаг "Мөнгөн цом" яруу найргийн наадмын тэргүүн байрыг МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, яруу найрагч Ж.Батбаатар хүртжээ.

Тус наадам 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд наадамд тухайн жилийн яруу найргийн шилдэг номыг шалгаруулдгаараа онцлогтой юм.

Наадамд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Нямаагийн "Зүрхэн тольтын тайлбар буюу хайрын шүлгүүд" Г.Сосорын "Толстойн уянгын найргийн орчуулга", А.Анхбаатарын "Бурхан уулын шивнээ" Ц.Эрдэнэбатын "Тасын нулимс" бүтээл зэрэг олон арван бүтээл өрсөлджээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
goy shulegtei nom bn lee
2014-01-27
иргэн:
бүхэл бүтэн номоор цом олгож байгаа нь чухамхүү зөв шийдэл юм. чөлөөт зохиолчид гэсэндээ арай л өөр шалгуур тавьж байна шүү. харин сүүлийн үед шударга шүүх байдал жаахан тийм болсон гэж яригдах болжээ. цааш цаашдаа энэ шүүмжлэлд анхаарах хэрэгтэй. ер нь аливаа юмыг шинжлэх ухааны үндэслэлээр л авч үзэх ёстой шүү дээ. энэ чөлөөт зохиолчдын байгууллагад гаадамба, хорлоо, бадраа... гээд утга зохиолын мундаг онолчид байсан гэдэг. гэтэл одоо цаг үеийнхээ урсгалд автаад, нөгөө л найз нөхөд, жалга довны... сэтгэлгээ рүгээ хазайж байх талтай гэнэ. ингэж болохгүй л дээ... нөгөө л хамгийн муу шүлэг шалгаруулдаг "болор цом"-ын зам ругаа орно гэсэн үг ээ...
2014-01-25