
Сар шинийн баяр болохтой холбогдуулан орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгдэж, нийслэлийн төвийн бүсэд түгжрэл үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүдээр буюу 2014 оны 1 дүгээр сарын 25-ны бямба гарагт сондгой, 1 сарын 26-ны ням гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл НИТХ-аас тогтоосон бүсэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй. Үүгээр сар шинийн баяртай холбоотойгоор бямба, ням гаригт зохион байгуулсан автомашины дугаарын хязгаарлалт дуусч байгаа юм.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ