Хойд Солонгос найрамдлын гэрээ байгуулахыг хүсэв
Хойд Солонгосын батлан хамгаалах яамнаас тусгаарлагдсан хоёр гүрнийг эвлэрүүлж, нэгтгэхийг хүссэн захидлыг Өмнөд Солонгосын эрх баригчдад илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Захидалд бичсэнээр “Цэргийн хүчээр дайсагналцахаа бүрэн зогсоож, тусгаарлагдсан гэр бүл, хамаатан саданг эргэн нийлүүлэх асуудлаар харилцан ойлголцох шаардлагатай байна. Өмнөд Солонгосын удирдлагууд энэ хүсэлтийг хүлээн авахаар болбол найрамдлын гэрээг зурах боломжтой” гэжээ.
1
Хойд Солонгосын удирдагчдын гаргасан энэхүү санал нь хоёр орны харилцаанд эерэг өөрчлөлт авчирч магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Ким Чен Уны засаг захиргаа олон улсын эсэргүүцлийг үл хайхран, цөмийн хөтөлбөрөө улам хөгжүүлж ирсэн нь хоёр Солонгосын харилцааг хурцатгаж эхэлсэн юм. АНУ-ын талаас мэдээлж буйгаар “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ энэ асуудал нухацтай хандаж, ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ