Үйлдвэржилтийг дэмжих их наяд төгрөг ямар боломж өгөх бол

img

Саяхан дууссан Говь-Алтайн нөхөн сонгуулиар жил дараалан үргэжилсээр ирсэн олон сонгуулиуд хэсэгтээ завсарлах юм. Өөрөөр хэлбэл сонгуульгүй, жинхэнэ утгаараа ажил хийх хугацаа бол 2014, 2015 он. 2015 он сонгуулийн өмнөх жил учраас бас л эвгүй. Тиймээс 2014 оныг монголчууд талцаж, нэгийгээ хойш татахгүй ажиллах чухал жил гэдгийг онцлохоос аргагүй. Тэгвэл энэ онцлогтой жил манай төр засгийн удирдлагууд юуг хийж амжуулах бол. 2014 онд хийх ажлаа олон нийтэд ил зарлахдаа Ерөнхий сайд юуг онцлов. Үүнийг нь олон нийт эрхгүй анхаарч байгаа билээ. Бас Шинэчлэлийн Засгийн газраас хийхээр амласан ажлыг нь шаардаж, хийсэн үгүй нь шалгахад ч энэ бүхэн баримт болох юм.

1

Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо хийх бас экспортод бүтээгдэхүүн гаргаж Монголдоо “ногоон” олж ирэх үндэсний компаниудыг дэмжиж ажиллана гэдгээ ил тод зарлав. Энэ бүгдэд их наяд төгрөгийг ч зарцуулна гэлээ. Үнэхээр ингэж чадвал түүнээс сайн нь хаана билээ гэлцэж байгаа хүмүүс ч олшров. Бас дотооддоо ямар ч дэмжлэггүй хийх гэж махаа зулгааж байснаас гаднаас хямдхан оруулаад ирэх нь амар гэж үздэг байсан хувийн хэвшлийнхэн ч арга барилаа өөрчлөхөөс аргагүй боллоо гэгдэж байна. Үнэндээ монголчууд бидний хувьд дотооддоо хийж чаддаг зүйл гэж тун хомс. Монголдоо бүтээхээс ч аргагүй он цаг ирснийг зарим тоо баримт батална. Монголчууд бид өөрсдийн хэрэгцээнийхээ тал хувийг ч дотооддоо хангаж чаддаггүй үндэстэн. Нийт хэрэглээнийхээ ердөө 12 хувийг өөрсдөө, харин 88 хувийг импортоор оруулж ирдэг. Зуун хувь гаднаас оруулж ирдэг бензин шатахуун, элсэн чихрийг тооцохоо байя гэтэл мал сүргийн тоогоороо гайхагддаг атлаа сүүний хэрэгцээнийхээ 74 хувийг импортоор оруулж ирдэг байх юм. Цаашлаад модон эдлэлийн 83, нэхмэл эдлэл, хувцасны 62 хувийг бас л имтпортоор оруулж ирнэ. Улс үндэстэн өөрийн аюулгүй байдлаа баталгаатай байлгахын тулд дотооддоо үйлдвэрлэдэг байх ёстой бүтээгдэхүүний нэг болох төмрийн үйлдвэрлэлийн тухайд 93 хувийг нь гаднаас авдаг байх жишээтэй. Монголд үйлдвэрлэдэг ганц өндөр хувьтай бүтээгдэхүүн нь ундаа, согтууруулах ундаа. Тэр нь 84 хувьтай. Бид иймэрхүү л байна.

1

Хэрэв төрөөс дэмжлэг үзүүлээд, гаднаас авдаг зүйлээ нутагтаа хийж эхлэхэд боломжийн нөхцөлтэй зээл өгвөл түүн шиг чухал зүйл алга. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж, ажлын байрны тоо ч өснө. Хамгийн чухал нь дотооддоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болох явдал юм. Аливаа улсын тусгаар тогтнолын баталгааг хөрш орнуудын хил боомт нь хаагдахад өөрсдийгөө хэр аваад явж байгаагаар дүгнэж болдог гэдэг. Гэтэл манай улсын хувьд боломж ямар билээ дээ бүгд мэднэ. Үндэсний компаниудаа Монголдоо бүгдийг хийж чаддаг болтол дэмжих нь ухаалаг төрийн нэг чанар юм. 2014 онд нэг их наяд төгрөгийг үндэсний компаниудын өсөлт дэвжилтэнд зориулаад ирвэл юу, юу өөрчлөгдөх бол.энгийн жишээн дээр хамтдаа сонирхъё л доо.

1

Манай улсын хувьд импорттой өрсөлдөхүйц дотоодын даавууны үйлдвэрлэл ер хөгжөөгүй. Даавуу хэзээ хийж байснаа санах хүн ч ховор болсон. 2013 оны статистикийг харахад монголчууд 1,9 сая ам.долларын өртөг бүхий 1,5 сая м/кв нийлэг, мяндсан даавууг импортложээ. Дундажаар 1м/кв нь 1.2 ам.доллар буюу 2060 төгрөг болно. Нэгэн оёдлын компани өөрсдийн даавуугаа үйлдвэрлэж өртөгөө багасгаад, бас дотоодын оёдлын үйлдвэрүүдийн хэрэгцээг хангана гэсэн төлөвлөгөөн дээр хараха илүү ойлгомжтой болж байна.

1

Даавуу үйлдвэрлэх тоног төхөөрөмж, үйлдвэрийн байр авах чамгүй их өртгийг нь багцлахад 10 тэрбум төгрөг болно. Ийм хэмжээний зээлийг Чингис бондоос үлдсэн 360 тэрбум төгрөгөөс авч, компанийн байр, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн, шинээр ажилчид нэмж авч, цалингаа өсгөх замаар борлуулалтаа гурав дахин нэмэгдүүлэх боломжтой болох юм. Ингэснээр бүтээгдэхүүний өртөг нь 30 хувь буурна. Бас компанийн ашгийн нийт хэмжээ тав дахин өсч, ажлын байрыг 100-гаар нэмэгдүүлж, цалингийн түвшинг жил бүр 30 хувиар өсгөх тооцоо гарч байгаа ажээ. Ингээд гурван жилийн хугацаанд зээл болон зээлийн хүүгийн төлбөрөө ашгаасаа төлж дуусгаад, татварт гурван жилийн хугацаанд нэг тэрбум төгрөгийн татвар төлж чадахуйц болно. Хамгийн чухал нь монголчууд өөрсдөө импортынхоо 30 хувьтай тэнцэх хэмжээний даавуугаа үйлдвэрлэж импортыг орлож чаддаг болох юм. Цаашлаад цаг агаар, байгалийн нөхцөлдөө таарсан даавууг, өөрсдийн үндэсний хээ хуартай үйлдвэрлэж чаддаг болно гээд жижиг сажиг давуу талыг нь дурьдвал дуусахгүй. Даавууны үйлдвэрлэл эх орондоо явуулахаар төлөвлөсөн компанийн жишээ дээр ярихад ийм байна. Бас ургамлын тосны хэрэгцээгээ бид бараг л 100 хувь гаднаас хангадаг.

1

2013 онд 8.2 сая ам.доллараар 5.7 мянган тонн ургамлын том импорлосон дүн мэдээ байсан. Түүхий эд болох рапсыг нь бид тариалж чадаж байгаа боловч шууд экспорлож байгаа. Хэрэв Чингис бондынх шиг дорвитой хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж оруулж ирж, мэргэжлийн ажилтнуудтай болбол хүмүүсийн өргөн хэрэглээний хүнсний энэхүү бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Тэгвэл дундажаар 1 кг нь 2380 төгрөгөөр орж ирдэг уг бүтээгдэхүүн 1660 төгрөг болж хямдрах нөхцөл бүрдэнэ. Ингээд яриад байвал бидэнд хийх ажил зөндөө.

1

Ямар ч байсан ярьж эхэлсэн энэ ажлынхаа ард Засгийн газар гармаар байна. Ярьсан шигээ хийж чадвал монголчууд дотооддоо үйлдвэрлэл явуулж, хэрэгцээний тодорхой хувийг хангаад эхэлбэл, үгүй мөн хэрэгтэй байна даа.

1

 Өдрийн сонин Ч.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eehrer:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
ehaehe:

hehaeh:

zdhdzh:

zochin:
uul n ene met sanaanuud n bieldeg bol uneheer saihan l bna daanch ene zasgiin erh barigchid gej heden garuud ene ih mungiig yaj tsaash n uursdiinhuu karmaa ruu hiih bol gehees uur hureh yum da, yaj ene bugdiig ard tumneeree hyanah ve.tegehgui l bol harj l baigaaraa neg l medehed oroitson baih bolno shuu.sanagtun,seregtun,seremjlegtun
2014-01-24