Дунд гарын манан хөөрөг алдагджээ
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хулгайн хэрэг ихээр гарах болсныг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 2-р хорооны “Мишээл-Экспо” төвд үйл ажиллагаагаа явуулж байсан иргэн М-ийн лангуунаас дунд гарын манан хөөргө хулгайд алдагджээ.
Уг хэрэгт тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагчид шуурхай ажилласаны үр дүнд хөөргийг 48 настай эмэгтэй Б бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ