Энэ онд хийгдэх тендерүүдийн талаар санал солилцлоо

img

“Шилэн тендер-2” аж ахуй нэгжүүдтэй хийх уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Энэ удаагийн арга хэмжээг Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва удирдан явуулж, төрийн болон хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцсон юм. Уулзалтаар 2014 онд хэрэгжих тендерүүд эхлэхээс өмнө аж ахуй нэгж байгууллагуудын саналыг сонсч, харилцан мэдээлэл солилцлоо. Мөн энэ үеэр яамдуудын Төрийн нарийн бичгийн дарга нар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнийхээ талаар танилцуулсан байна.

“Шилэн тендер-2” уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь Монголдоо үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн барааг гадаадаас  авдгаа болих, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар саналыг хэлж байв.

Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 259 ажил үйлчилгээ хийгдэх бөгөөд үүний 50 орчим хувь нь буюу 129 нь Худалдан авах ажиллагааны газраар дамжих аж. Худалдан авах ажиллагааны газраар дамжих уг тендерүүдийг болж өгвөл 100 хувь цахимаар буюу шилэн тендерээр явуулах зорилт тавьснаа дэд дарга С.Дашдондог уулзалтын үеэр хэлж байсан.  Одоогийн байдлаар интернэтэд 9 төсөл арга хэмжээг байршуулаад буй юм байна. Мөн зураг төсөл нь ирсэн ихэнхи төсөлд үнэлгээний хороо байгуулжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sasa:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
tamir46@yahoo.com: