П.Алтангэрэл: Би Н.Оргилыг хангалттай дэмжсэн
ССАЖЯ-ны удирдах албан тушаалтнууд ээлж дараалан хэвлэлийн хурал хийж, хөлөө жийлцэж байна. Тус яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил сэтгүүлчдэд хандаж, ажиллах нөхцөл байхгүй учраас яамнаас гарах тухайгаа мэдэгдсэн. Харин өнөөдөр ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Тэрээр зарим асуудалд албан ёсны тайлбар өгсөн юм. Эхнийх нь тэрээр ССАЖЯ-ыг төрлийн яам болоогүй гэдгийг мэдэгдэв. Тус яамны 78 ажилтан бүгд АТГ-т шалгагдаж, ажилд орсон. Бүх ажил хууль журмыг дагуу явагдаж буй гэв. Дараагийн асуудал нь түүний хүү А.Тулгын “Аглут” ХХК-д хууль бусаар тендер өгсөн гэх асуудалд тайлбар өгсөн юм. “Аглут” ХХК нь хуучин БСШУЯ-тай гэрээ байгуулж, улсын төсвийн хөрөнгөөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд баригдах спорт, урлагийн цогцолборын барилгыг барихаар болсон аж. Харин энэ ажил ССАЖЯ-ыг байгуулагдахад шилжин ирсэн учраас ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэсэн үүднээс П.Алтангэрэл АТГ-т хандаж байжээ. Харин АТГ-аас салбарын сайддаа мэдэгдэхийг зөвлөсөн байна. Ийн Ц.Оюунгэрэл сайдад мэдэгдэж, ажлаа цааш үргэлжлүүлсэн байна. “Аглут” ХХК барилгын ажлыг П.Алтангэрэлийн үед аваагүй гэдгийг хэлж байв.
6
Харин Н.Оргил П.Алтангэрэл нарын хооронд юунаас болж, ямар асуудал үүсээд буйг өөрөөс нь тодруулсан юм.
аа
-Н.Оргил та хоёрын хооронд юунаас болж зөрчил үүсэв?
-Би мэдэхгүй байна. Би Н.Оргилтой муудалцаж, сайдалцаагүй. Мини кинотеатрын асуудлаас болж л зориуд саад болоод байна гэж бодсон юм байх. Сумдад байгуулагдсан кинотеатр ашиглалтад орж, үр дүнгээ өгөх ёстой. Ямар ч үр ашиггүй байж болохгүй гэдгийг би сайдад ч хэлсэн. Уг нь энэ зөрчил үүсэх асуудал биш. Зүй ёсны ажил. Баахан тоног төхөөрөмж аваачиж тавьчихаад ашиглахгүй байвал эцэст нь би л холбогдоно. Тиймээс хэдүүлээ эхний ажлаа ашиглалтад оруулаад, гайхамшигтай гэдгийг харуулчихъя. Тэгээд амжилттай байвал цааш хэрэгжүүлье л гэсэн. Үүнээс өөрөөр Н.Оргилтой зөрчилдсөн, муудалцсан ямар ч асуудал байхгүй. Би Н.Оргилыг хагас жилийн турш хангалттай дэмжсэн. Хүн бүр намайг мэднэ.
5
-Тэгэхээр тоног төхөөрөмжийг нь суурилуулсан 20 кинотеатр ажиллахгүй байгаа гэсэн үг үү?
-Хамгийн гол нь ажиллахгүй байгаад буй юм. Ажиллуулъя гэхээр нөгөө компани нь дахиад 20 камер авч, орж гарч байгаа хүмүүсээ хянамаар байна гэдэг. Ямар хиймэл дагуултай холбох, сургалтыг хэн явуулах, хэн ажиллуулах, ашиглалтын зардлыг хэн тооцох гээд бүх зүйл нь тодорхой бус. Эхлээд эрэлт нийлүүлэлтээ судлах ёстой. Айл бүхэн зурагттай байна. Сумын иргэд кинотеатрт мөнгө төлөөд, кино үзэх боломж байна уу, үгүй юу? Үүнийг судлах ёстой. Түүнээс энэ төслийг дэмжихгүй, хориглоод, саад болоод байгаа юм ерөөсөө байхгүй. Энэ төслийг би анхнаас нь дэмжсэн.
6
-Газрын даргыг халах эрх нь танд байдаг гэхээр томилох ч бас таны эрх үүргийн асуудал уу?
-Тиймээ. Би энэ асуудлыг хариуцдаг.
6
-Ер нь Н.Оргил гэх хүн яаманд ямар журмаар орж ирсэн юм бол?
-Би бол нэлээд сүүлд томилогдсон хүн. Намайг ирэхэд газрын дарга нар тодорхой болчихсон байсан. Би тушаал гаргах л үүрэг гүйцэтгэсэн.
6
-Тэгэхээр Н.Оргилыг томилох тушаалыг та гаргасан гэсэн үг үү?
-Тийм. Би гаргасан.
6
-Н.Оргилын санаачлан хэрэгжүүлж байгаа сумын кинотеатрын эхний 20-ыг тендер зарлахгүйгээр байгуулсан гэж ярилаа. 25-30 сая төгрөгийн өртөгтэй ажил тендергүй явах нь хууль бус биш үү. Яам зүгээр хараад сууж байсан хэрэг үү?
-Миний хариуцдаг багцаас гаргаагүй. Соёл урлагийг хөгжүүлэх сангаас хөрөнгийг нь гаргасан. Энэ сан тусдаа даргатай, сайд тушаалыг нь гаргаж, асуудлыг шийддэг. Надад хамаарахгүй асуудал.
6
-Таны эртний танил П.Алтан-Од гэх хүн яамны бүх тендерийг хэнд өгөхөө шийддэг гэх юм?
- П.Алтан-Од бол Н.Оргилын оронд очих шаардлагагүй хүн. Манай яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга хүн. Яамны бүх төлөвлөлт, санхүүжилтийг хариуцдаг дарга. Тэр Дорнодын залуу. Надтай хамт ажиллаж байгаагүй. Миний шавь ч биш. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог сайн залуу. Би хэдэн сайхан залууг төрд бэлдэж өгье гэж бодсон. Төрд бэлдэхийн тулд би судлах ёстой. П.Алтан-Одыг хэрхэн яаж ажиллаж байгааг манай хамт олноос асуухад муу зүйл хэлэхгүй байх.
6
-Н.Оргил төрийн албаны шалгалтад хангалттай оноо авсан гэж байгаа. Гэтэл газрын даргын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт явуулах болсон тухай яригдаад байгаа? Дээр нь яаманд ажлаа хийхэд хүнд хэцүү болсон тухай ярьсан байсан?
-Би сүүлийн хэд хоног тэр хүнтэй уулзаагүй. Би ямар ч дарамт, шахалт үзүүлээгүй, үзүүлэх ч үгүй. Би өчнөөн жил улс төрд ажиллаж, халуун хүйтнийг мэдэрсэн хүн. Удирдах ажил гэдэг чинь өөрөө урлаг. Хэзээ ч би хүнтэй зүй бусаар харьцахгүй.
6
Төрийн албаны шалгалтыг би зохион байгуулдаггүй.Төрийн албаны зөвлөл гэж тусдаа байгууллага хариуцдаг. Би ч өөрөө төрийн албаны шалгалтыг өгөөд энэ албанд орж ирсэн. Шалгалт өгөхийн тулд би бүтэн сар бэлдсэн. Би өөрөө мөнгөө төлж 14 хоног сургалтад суусан. Залуу ажилчидтайгаа хамт хэдэн өдөр бэлдсэн. Компьютерийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд сар суусан. Энэ шалгалтыг өгөхөд маш их зүйл уншиж, мэдэх шаардлагатай болдог. Тэр хэрээр хүн боловсордог. Н.Оргил залуу хүн. Яралзтал бэлдээд, торойгоод гараад ирэх ёстой байхгүй юу.
6
-Н.Оргил сайн дураараа ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Түүний оронд томилогдох хүн танай нөөцөд бий юу?
-Төрийн албаны шалгалтад найман хүн орсон. Шалгалтын материал нь өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн сайт дээр гарч байгаа гэсэн. Н.Оргил тэнцсэн бол ажлаа үргэлжлүүлээд л хийнэ.Тэнцээгүй бол тэнцсэн хүн ажлыг нь хийнэ.
6
-Н.Оргил өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд дотроосоо “Улаанбаатар” кино наадмыг нэлээд онцолж байгаа нь харагдсан. Харин энэ ажилд яамнаас ямар дүн тавьж байгаа бол?
-Үүнийг манай яам зохион байгуулаагүй.ТББ-иудын зохион байгуулсан ажил. Кино урлагийн зөвлөл зохион байгуулсныг бүгд мэдэж байгаа. Харин манайх санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
6 6 В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ