Сэтгэл судлалын үндэсний төв дөрвөн нас хүрлээ
Сэтгэл судлалын үндэсний төв байгуулагдсаны дөрвөн жилийн ой өнөөдөр тохиож байгаа аж. Тус төв сэтгэл судлалын шинжлэх ухааныг практик хэрэглээ болгох ажилд түлхүү анхаарч ирсэн байна. Энэ хүрээндээ сэтгэл судлаачдын чуулга уулзалт, оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг аж. Мөн үйл ажиллагаа явуулах хугацаандаа сэтгэл судлалын таван ном гаргасан нь энэ чиглэлийн хамгийн эрэлттэй бүтээлээр шалгарсан байна.
Тус төвийнхөн хувь хүн, хүүхдүүд, гэр бүлд зөвлөгөө өгөхөөс гадна байгууллагын захиалгаар сургалт зохион байгуулж, судалгаа хийдэг аж.
Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон төлбөрийн чадамжгүй хүмүүст сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гаригт үнэ төлбөргүй зөвлөгөө туслалцаа үзүүлдэг юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ