Украины сөрөг хүчин тохиролцоонд хүрэв
Украины сөрөг хүчний удирдагчид Ерөнхийлөгч Виктор Януковичтой тохиролцоонд хүрсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Сөрөг хүчний удирдагчид Януковичтэй хоёр дахь удаагаа уулзсаны дүнд хэлэлцээр амжилттай болжээ. Хоёр тал зэвсэг хэрэглэхээ зогсоож, Дотоод хэргийн яам мөргөлдөөний дүнд баривчлагдсан жагсагчдыг суллахаар тохиролцжээ.
1
Энэ тухай сөрөг хүчний удирдагч Виталий Кличко, орлогч Олег Тягнибок Киевийн Грушевскийн талбайд жагсагчдад хандан “Ерөнхийлөгчтэй хэлэлцээнд хүрч чадлаа. Бид хоёр сарын турш уйгагүй тэмцлээ. Энэ талбайд цугларсан бүх хүмүүс агуу тэмцэгчид” хэмээн хэлжээ.
Украины Дотоод хэргийн яам болон Ерөнхий прокурорын газар дээрх мэдээллийг баталж, хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй, эсэргүүцэгчид жагсаалаа зогсоосон тохиолдолд прокурор баривчлагдсан хүмүүсийг суллаж, шийтгэлийг нь хөнгөвчилнө гэж мэдэгджээ.
1
Харин тус хэлэлцээ жагсагчдын сэтгэлд нийцсэнгүй. Тэд жагсаалаа үргэлжлүүлнэ гэсэн байна. Сөрөг хүчний удирдагчид жагсагчдын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ч, сахилга баттай байж, дэг журам сахихыг анхааруулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ