VIII хорооны цогцолбор байр ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо өнөөдөр шинэ цогцолбор байрныхаа нээлтийг хийлээ. Нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын Тэргүүлэгч гишүүн Б.Отгонбаяр, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, тус хорооны төлөөлөгч, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Гантулга, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах болон хороо, өрхийн эмнэлгийн хамт олон, иргэд оролцсон юм.
Наймдугаар хорооны хувьд хүн амын тоогоороо удахгүй 15 мянгын босгыг давах өнөр хороо. Цогцолбор байранд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг байрлахаас гадна хорооныхоо иргэдэд зориулсан хурлын танхим, чийрэгжүүлэлтийн өрөөтэй болж тохижжээ. Ингэснээр хорооныхоо иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжтой боллоо хэмээн 8 дугаар хорооны Засаг дарга А.Бямбадолгор хэлж байлаа.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 28 хорооноос 27 нь цогцолбор байртай болоод байгаа юм.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ