З.Энхболд:Бүлгийн дарга нар танхимд орж ирнэ үү?
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдааныг 14,00 цагт товлосон боловч эхлээгүй байна. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Дархан-Сэлэнгийн бүсийн ордуудыг түшиглэн баригдах төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явц, дотоодын хувийн хэвшлийн оролцоо болон цаашид авах арга хэмжээний талаар асуулга”-ын хариуг сонсох юм. Чуулганы үдээс өмнөх хуралдааны дараагаар УИХ-ын дэргэдэх даргын зөвлөл хуралдсан байна. Уг хурал 14.00 цагт дуусчээ. Чуулганы танхимд УИХ-ын даргаас гадна цөөн гишүүд суудлаа эзэлсэн байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд УИХ дахь МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нарыг өөрсдөө болон бусад гишүүдээ хуралдааны танхимд оруулж ирэхийг дотоод сүлжээгээрээ дамжуулан мэдэгдэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ