Б.Бат-Эрдэнэ: Би МАХН-ын дэд дарга болохгүй
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дөнгөж сая Төрийн ордны Г танхимд хэвлэлийн хурал хийж өнөөдөр батлагдсан Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон энэ өдрийн гол сенсаац болсон МАХН-д элсэх эсэх талаар мэдээлэл хийлээ.
ёөы
Б.Бат-Эрдэнэ гишүүн “Өнөөдөр та бүхэнд хоёр мэдээлэл өгөх юм. Нэгд, өнөөдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулинд оруулсан өөрчлөлт оруулсан. Би хоёр УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ашигт малтмалтай холбоотойгоор байгаль орчны доройтлоос яаж гарах юм, эх орны бүрэн эрхэт байдлыг яаж хамгаалах юм, байгалийн баялгийг ашиглахдаа ард түмэндээ яаж тустай ашиглах юм гэдэг асуудлаар байнга үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүсийн нэг. Энэ байр суурийг баримталж, үгээ хэлдэг байсан нэлээн хэдэн нөхөр өнөөдөр Их хурлын гишүүн болсон. УИХ-ын гишүүн болохдоо эрх баригч намын гол гол суудал дээр суусан хүмүүс болсон. УИХ-д орсон Шударга-ёс эвсэл, ИЗНН бүгд энэ байр суурийг илэрхийлдэг байлаа. Тэд өнөөдөр байр сууринаасаа 180 хэм эргэсэн. Даваасүрэн гишүүн тэргүүтэй цөөхөн хүн өөрийн байр сууриндаа үнэнч үлдсэн байгаа.
бй
Өнөөдөр хэлэлцэгдсэн Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийг өмнө УИХ-ын ээлжит бус чуулганаар “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл” нэртэйгээр зүтгүүлж байсан. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх шаардлагагүй хэмээн буцаасан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай нэрээр оруулаад олонхоороо түрээд батлуулчихлаа. Энэ хууль бол алт ухаж байгаа компаниудад хэт хөнгөлөлт өгөх тухай асуудал яригдаж байна. Ердөө 2.5-хан хувь. Өвөг дээдсийнхээ өвлүүлсэн баялгийг ашиглуулаад 2.5 хувийг нь татвар болгон авч үлдэхээр болчихлоо. Монголчууд бид авсан цалин ашиг орлого бүхнийхээ 10 хувийг татварт өгдөг. Гэтэл нөхөн сэргээхдэхгүй алтаа цөлмүүлээд 2.5 хувийн татвар авна гэсэн хууль баталчихлаа. Бидэнтэй хамтдаа зүтгэж явсан нөхөд тухайн үед “Гэнэтийн ашгийн татвар” нэртэй хуулийн төсөл санаачлаад явж байсан. Өсөн нэмэгдэх роялити 5 хувийн татвар бий болгосон. Тэд Оюутолгой компанид тогтмол татвар ноогдуулахыг эсэргүүцэж байсан атлаа одоо 2.5 хувийн татвараар тогтоочихлоо. Оюутолгой Монгол Улсад татварын таатай нөхцөлтэй ямар хууль байна тэрийг даган мөрдөх гэрээтэй. Өнөөдрийн хууль баталснаар Оюутолгой 3 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болж байна.
ёйя
2012 оноос өмнө иргэний нийгмийн байгууллага гэж иргэдийн дуу хоолой болсон нөхдүүд байсан. Тэдний ихэнх нь өнөөдөр Засгийн газар, яам агентлаг, аль нэг байгууллагад сандал ширээтэй, албан тушаалтай болсон байна. Зарим нь яамны төрийн нарийн бичиг болж, үлдсэн хэд нь шоронд олон жил суухаар болчихлоо. Өмнө нь хамтарсан Засгийн газарт байсан нөхдүүд ийм асуудал ярьсан бол гайхахгүй. Гэтэл хоёр УИХ дамнан улс эх орон, байгаль орчин, ашигт малтмал гэж ярьж явсан нөхөд өнөөдөр ямар болсон байна. Ер нь 2012 онд эх орон, байгаль орчин, Оюутолгойг ярьсан бүх хүнийг ард түмэн сонгосон. АН-д нэр дэвшсэн хүнийг нь, жагсаалтаар байсан нөхдийг ч сонгосон. Даваасүрэн намгүй юм гэж орхиогүй сонгосон. Шударга ёс эвсэл энэ асуудлыг ярьсан болохоор л ард түмний итгэлийг авсан. Тэд өнөөдөр асуудалд хэрхэн ханддаг болсныг харж болно. Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэдэг. Тэгтэл одоо алтан дээр суугаад ч гуйлгачин. Алтаа аваад ч гуйлгачин болж үлдэх болж байна.
ый
Хоёрдугаарт, өнөөдөр намайг МАХН-ын гишүүн болно гэсэн буруу ташаа мэдээлэл тархаж байна. Энэ асуудалд хариулт өгөхөд намайг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр миний нэрээр пи-ар хийж, цахим хуудас хүртэл нээгдсэнийг албан ёсоор хаалгаж байсан.
чый
Тэгвэл өнөөдөр хэвлэлүүдээр гарсан Б.Бат-Эрдэнэ МАХН-ын гишүүн болно. Гишүүн болохдоо МАХН-ын дэд даргаар томилогдон очно гэж байгаа нь гүжир гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Би МАХН-д элсэхгүй. Сөрөг хүчний байр сууриа орхихгүй. Би энэ мэдээлэл хаанаас эхтэй гэдгийг мэдэхгүй байна. Би 10 жил УИХ-д гишүүнээр суухдаа миний эсрэг мэдээллүүдийн эх сурвалжийг тогтоох гэж нягталж үзэх хэл ам хийхгүй. Ямар ч байсан бодит мэдээллийг өгье гэж та бүхнийг урьсан юм" гэлээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ