Д.Ганхуяг сайд асуулгад хариулав

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тавьсан асуулгын хариуг сонсох юм. Дараагаар нь Татварын хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. С.Ганбаатар гишүүний асуулгад Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариуллаа. Уул уурхайн сайдыг мэдээлэл хийсний дараагаар Засгийн газрынхан гишүүдийн асуултад хариулав.

5

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Бид боловсруулах үйлдвэртэй болъё гэж 20-иод жил ярилаа. Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн үйлдвэр байгуулна гэсэн.  Үүний үр дүн хэзээ гарах вэ?

5

ҮХАА-н сайд Х.Баттулга:

-Засгийн газар байгуулагдаад үндсэндээ 1,6 жил болж байгаа. Энэ хугацаанд аж үйлдвэрээ байгуулаад, техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж байна. Дархан, Сэлэнгийн хувьд ач холбогдол, үр дүн багатай. Дарханд 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтай хэрэгтэй. Усны хувьд судалгаа хийж тодорхойлсон.

6

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьчлагдах уу?

6

ҮХАА-н сайд Х.Баттулга:

-Бодлогын хувьд анх удаа цогц хөтөлбөр гарч байгаа юм. Энд дандаа хувийнхан орно.  Хувьчлалын асуудал дээр бид цаг алдаад байгаа. УИХ-аар оруулж ирэхээр төмөрлөгийн үйлдвэр орж ирэх байх.

6

Н.Энх 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ганхуяг юмуу баттулга юмуу
2014-01-24