Хүүхдэд зориулсан эмнэлгийн хүлээн авахтай болжээ

img

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд олон улсын стандартын дагуу засварлаж, тохижуулсан хүлээн авах хэсгийн нээлтийн үйл ажиллагаа болов.

ыбй

Тус эмнэлгээс БНСУ-д суралцсан, туршлага судалсан эмч, мэргэжилтнүүд яаралтай тусламж, эрэмбэлэн ангилалын тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн эхний цэг болсон хүлээн авах хэсгийг Солонгос улсын эмнэлгүүд шиг болгохоор санаачлага гарган Улсын Их Хурлыг гишүүн С.Ганбаатарт хандсан байна. Энэхүү санаачлагыг дэмжиж, тус эмнэлгийн тасгуудаас илүү их ачаалалтай ажилладаг хүүхдийн тасгийн хүлээн авах хэсгийг хүүхдэд зориулсан хэлбэрээр засч тохижуулахаар шийдвэрлэжээ. Засвар, тохижилтийн төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие төлөөлөгч Б.Отгонбаатар удирдаж, “Сайнхүү ивээл” сангийн тэргүүн С.Гантуяа 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

alt

Хүлээн авах хэсгийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат, Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Даваасамбуу, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга зэрэг удирдах ажилтнууд, иргэд, эмч, эмнэлгийн ажиллагсдын төлөөлөл оролцов. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие төлөөлөгч Б.Отгонбаатар, “Сайнхүү ивээл” сангийн тэргүүн С.Гантуяа нар засч, тохижуулсан хэсгийг нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хамт олонд хүлээлгэж өглөө.

бй

Шинээр тохижуулсан хүүхдийн хүлээн авах хэсгийн орчныг хүүхдийн онцлогт тохирсон зураг, өнгө, чимэглэл бүхий дизайнаар тохижуулж, ханын зурагт, мэдээллийн урсдаг зарын электрон самбар, яаралтай тусламж үзүүлж, эрэмбэлэн ангилал хийх тавиур, хаалт, мөн бүртгэл мэдээллийн хэсэгт компьютер зэргийг байрлуулжээ. "Стандартын шаардлага хангасан хүлээн авах хэсэгтэй болсноор эцэг, эх болон хүүхдүүдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэх боломж нөхцлөөр хангагдлаа" хэмээн эмч, эмнэлгийн ажиллагсад талархаж буйгаа илэрхийлжээ.

бй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
баярлалаа баярлалаа баярлалаа... монголын үрс маш олон болтугаи
2014-01-25
ipged:
cain bna gishvvn chin cain ajilj demjcen bna shvvdee ashtai ya
2014-01-24