Шинэ цехийн бүтээгдэхүүнийг хорих ангиудад нийлүүлж эхэлжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн авах, төсвийн хөрөнгийг ариг гамтай, хэмнэлттэй зарцуулах зорилгоор эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийг түшиглэн “Газар ивээл” УТҮГазарт хариуцуулан шинэ цехийг өнгөрөгч оны сүүлчээр ашиглалтад оруулсан.
Энэхүү цехэд хорих ангийн албан хаагчдын болон ялтан, сэжигтний хоол хүнсний мах, махан бүтээгдэхүүн /цувдай/-ийг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эхний ээлжинд хотын бүсийн Хорих ангиудад нийлүүлэлтээ хийж эхэлжээ.
Өнөөгийн байдлаар 407 дугаар ангид ял эдэлж буй 25 хүмүүжигч уг цехед ажиллаж байгаа ба тэдэнд ажилласан хугацааных нь 3,5 сая төгрөгийн цалинг энэ сарын 22-ны өдөр олгосон байна. Ингэснээр тухайн хүмүүжигч гэм хорын нөхөн төлбөртэй бол цалингаасаа төлж, төлбөргүй бол өөрийн нэрийн дансандаа байршуулах боломжтой болж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ