НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгохыг дэмжив

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын болон НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавилаа.

5

УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн:

-Бүртгэлийн системийг сүүлийн 20-иод жил төгөлдөржүүлнэ, далд эдийн засгийг багасгана гэж байгаа. Хувьдаа аж ахуйн нэгжтэй гишүүд энэ хуулийг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилд орох уу?

5

Сангийн сайд Ч.Улаан:

-НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх асуудал нэлээн яригдаж байгаа. Анх 1998 онд энэ татварыг нэмж, мөрдсөнөөс хойш дахин хөдөлгөөгүй. Босгыг доош нь буулгавал уг татварыг цуглуулж авах зардал, татварын байгууллагынхны үйл ажиллагаа нэмэгдэхээр байгаа.  50 сая гэсэн бидний босго судалгаагааг гаргасан тоо. Цаашдаа  НӨАТ-ыг төгөлдөржүүлэхээр санал боловсруулж байгаа. Энэ бол хийгдэж байгаа ажлын нэг хэсэг. Сайн дураараа НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх асуудлыг анхаарч байгаа. Бид босгыг нэмэгдүүлье гэж байгаа. Нийт НӨАТ төлөгч иргэдэдээ хөнгөлөлт үзүүлэх санал явж байгаа

5

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Ашиг сонирхлын зөрчлийн талаар байнгын хорооны хуралдаан дээр ярилцаагүй. УИХ-ын гишүүд төрийн түшээ болохдоо хувийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа бусдад шилжүүлдэг. Тийм учраас гишүүд оролцоход ашиг сонирхлын зөрчилд холбогдохгүй байх.

5

УИХ-ын гишүүн А.Бакей:

-НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх нь жижиг аж ахуйн нэгжийн хувьд томоохон дэмжлэг болно. Харин улсын төсөвт алдагдал хүлээх үү?

6

Сангийн сайд Ч.Улаан:

-Татварын хөнгөлөлт үзүүлснээр төсвийн орлого дээр эрсдэл гарна. Тийм учраас энэ хуулийн төслийг 2015оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөх санал оруулж байгаа. Татварын таатай орчин бүрдүүлээд, ЖДҮ-ийг дэмжиж байгаа энэ арга хэмжээний үр дүнд татварын орчин нэмэгдэх байх. Бид нэмэлт орлого байх юм гэсэн тооцоо үндэслэл одоогоор бидэнд алга.

6

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Хуулийн төслийг ерөнхийд нь дэмжиж байна. Хэдэн татвар төлөгч буцаан олголт руу орох бол. Компаниуд ерөнхийдөө жижигрэх вий дээ. Энэ талаар бодолцсон уу?

6

Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга н.Батбаяр:

-88 мянган аж ахуйн нэгж тайлбан ирүүлсэн. Үүнээс 90 орчим хувь нь хуульд хамрагдаж байгаа. Ингэснээр  22,5 тэрбум төгрөгийг буцааж өгөхөөр тооцоо гарч байгаа.

6

Сангийн сайд Ч.Улаан:

-Том аж ахуйн нэгжүүд жижигрэх тал руу явахгүй болов уу. Олон жилийн судалгаанаас үзэхэд татварын төлөгчдийн 90 гаруй хувь нь жижиг аж ахуйн нэгж байгаа юм.

6

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-НӨАТ-ын хуулийг дэмжиж байна. НӨАТ-ын босгыг  200 сая төгрөг болгоё гэсэн санал байсан.  Татварын газраас хувийн хэвшлийн татвар төлөгчдийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Үүн дээр тодорхой мэдээлэл өгнө үү. Баялаг бүтээгчдээ шалгаад, торгоод байвал төсвийн орлого тасарна шүү дээ.

6

Сангийн сайд Ч.Улаан:

-НӨАТ-ын босгыг оновчтой тогтоох талаар олон санал гардаг. Бид олон улсын хэмжээнд мөрдөгддөг нийтлэг аргачлалаар тооцож үзэж байна. Энэ аргачлалаар тооцож үзэхэд 51 орчим сая төгрөг гэж гарч байгаа. НӨАТ-ын өсөлтийг дотооддоо тооцож үзэхэд 47 сая орчим байсан. Тийм учраас дунджаар НӨАТ-ын босгыг 50 сая гэж тогтоосон. Хэлэлцүүлгийн явцад дахин тооцож тогтоож болно.

5

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Далд эдийн засагтай тэмцэх, бууруулах гэж тайлбарласан байгаа. Татварын реформ хийх замаар татварын тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Далд эдийн засгийг багасгахын тулд дэлхийн олон оронд НӨАТ-ыг буцаан олгодог. Гэхдээ энэ бодлого бол монголчуудыг жижгэрүүлэх гэсэн бодлого болж байна шүү. Монгол бол компаниудаа томруулдаг байх хэрэгтэй.

5

Сангийн сайд Ч.Улаан:

-Зах зээлд шилжсэн 20 гаруй жилийн практикаас харахад нийт аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь жижиг байна. Тийм учраас жижиг аж ахуйн нэгжээ дэмжих санал байнга гардаг. Манай улс татварын хувьд харьцангуй таатай орон.  Нээлттэй системтэй. ААНОАТ-ыг жижиг аж ахуйн нэгжид өгснөөр жилдээ 22 тэрбум төгрөг буцаан олгогдох байгаа.

6

Гишүүд ийнхүү асуулт тавьсаны дараагаар саналаа хэллээ. Саналаар гишүүн О.Баасанхүү нар дэмжээгүй юм. Эсэргүүцсэн гишүүд уг хуулийн төслийг “Татвар төлөх үүргийг нь төрөөс тогтоож өгдөг. Гурван тэрбум төгрөгийн орлоготой компани татвараас зугатааж олон жижиг охин компанитай болгочихдог. Гэтэл одоо энэ компаниудад таатай орчин бүрдэж байна” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. “Татварыг хялбаршуулах асуудалд би байнга дэмжиж ирсэн. Монгол Улсад эдийн засгийн буруу бодлогын бүтцийн гажиг байдаг. Татварын шинэтгэлээр үүнийг зохицуулна” гэдгийг С.Дэмбэрэл гишүүн хэлж байв.

6

Уг хуулийн төслийг хэлэлцэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олон нь дэмжлээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лхагва:
тавин сая хэтэрхий бага байна хоёр зуун сая боломжын хувилбар
2014-01-26
zochin:
sain duriin bosgo ni odoogiin huuli shigee 80 huvi huuli heregjij hugatsaa ni 2014 onii 4 sariin 1 bhaar huu lid tusgah heregtei bn
2014-01-25
asuult :
huuli hezeenees heregjih yum boloo 2rt umnu ni nuat tulugchuur burtguuleegui baisan bolon tailangaa uguugui aj ah auin negjuud odoo tailangaa gargaad yavya gevel torguuli shiitgel baigaa yu
2014-01-25
regerge:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
rgergerg:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
mongol:
2015.01.01 bish 2014.02.01 bolgoocheee
2014-01-24