“ТЭЦ-IV”-ийг өргөтгөх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЭБШХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл заалт хүчингүй болсон тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудалд асуулт тавих, үг хэлэх гишүүн гарсангүй. Тиймээс санал хураалт явуулснаар уг тогтоолын төслийг батлах. Дараагаар нь “ТЭЦ-IV”-ийг өргөтгөх зорилгоор тоног төхөөрөмж оруулж ирэхэд Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцсэн юм. Тиймээс УИХ ийнхүү хуулийн хугацаанд нь яаралтай хэлэлцэж байгааг УИХ-ын дарга дурдаж байлаа. Уг хуулийн төслийг дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Цахилгаан станцыг өргөтгөх тоног төхөөрөмж бүхий ачсан 160 тонн-ын даацтай автомашин хоёрдугаар сарын таванд хил дээр ирэх юм байна. Тиймээс энэ ачааг оруулж ирэхэд хууль батлагдсан байх ёстой аж. УИХ-ын дарга ийн учирлаад Төсвийн байнгын хороог өнөөдөр 20 минутын хугацаанд хуралдахыг үүрэгдэв. Ийнхүү хуралдаанаа түр завсарлууллаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ