Д.Гарамгайбаатар: “Оюутолгой”-той ямар ч холбоогүй хууль

img

УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганбат нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

6

-УИХ Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй хуулийг баталлаа.  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдөх юм. Энэ хуулийг Монголын алтыг Монголдоо үлдээх зорилготой хууль гэж ойлгож болно. Монголбанк болоод түүнээс эрх олгосон банкинд алт тушаасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, өсөн нэмэгдэх роялтийн хэмжээ 0 хувь болж байна. Монголбанк, эрх бүхий арилжааны банкинд тушаагаагүй бол хуучин хэвээрээ буюу 10 хувийн татвар төлөх юм. Хуулийн гол ач холбогдол нь энэ хэмээлээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Гишүүд тал талаас нь хэлэлцэн, олон түмний санаа бодлыг тусган байж хуулиа баталлаа. Олборлосон алтаа Монголбанк, эрх бүхий арилжааны банкинд тушаагаад 2.5 хувийн татвараа төлөөд явах болж байна” хэмээн нэмж хэлсэн. Эрхэм гишүүн, энэ хуулийг дагаад монгол хүн бүрийн амьдрал ахуй сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, “Татварыг их авснаар далд эдийн засгийг бий болгодог талтай. Өнөөдрийн байдлаар далд эдийн засаг 30 хувьтай байна гэсэн тоо бий. Харин энэ хууль банкуудын үйл ажиллагаа, ард түмний амьдралыг дэмжиж чадна гэж үзэж байгаа. Үүнээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийг бид баталсан. Удахгүй эдийн засаг сайжирна. Үр ашгийг нь монголын ард түмэн нийтээрээ амсана гэж Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлмээр байна” гэлээ.

6

“Алт тушаасан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийг “Оюутолгой”-той холбоотой мэтээр ярьж байгаад ямар тайлбар өгөх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, “Оюутолгойтой ямар ч холбоогүй хууль. “Оюутолгой” компани бол өмнөх хуулийн гэрээний заалтын дагуу Монгол Улсад татвараа төлөөд явна. “Оюутолгой”-гоос бусад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд хамаарна. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд хуулийг “Алт” хөтөлбөрийн үр дүнтэй холбож яриад байсан. “Алт” хөтөлбөр бол энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн алт олборлох үйл ажиллагааг дэмжсэн хөтөлбөр байсан. Сая баталсан хуулиар татварын хөнгөлөлт эдлүүлэх юм” гэсэн хариулт өгсөн. УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэмж тайлбарласнаар, “Оюутолгой” зэрэг ганц нэг компанид зориулж хууль гаргасан зүйл байхгүй. Хууль бүгдэд адил тэгш үйлчилнэ хэмээсэн юм. Хууль батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ өсч, алт хуримтлагдсанаар эдийн засаг сайжирч, төгрөгийн чадварт сайнаар нөлөөлнө. Мөн алтаа барьцаалж, хөрөнгө оруулалт татах, бонд гаргах гэх мэт ач холбогдолтой хэмээн гишүүд мэдээлсэн юм. 2005 онд Монголбанкинд хоёр  тонн алт тушааж байсан бол 2013 онд долоон тонн алт тушаасан байна. Ер нь татварын орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн хууль хэрэгжиж байгаа үед жилдээ 25 тонн орчим алт тушаагддаг аж. Судлаачид Монгол Улсад жилдээ 16-40 тонн алт тушаагдах боломжтой гэж тооцоолсон байна.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

monroud:
уржигдар 25-р суваг тв-ийн дуу*гг vй яриа нэвтр v vлгээр авирмэд доктор бичгийн цаасан дээр томоор бич v vлээд ирчихсэн монголын татвар буурхад от дагаж татварын хөнгөлөлт эдэлнэ гэсэн 24.4-р заалтыг тв-ийн дэлгэц д v vрэн vз v vлж байна лээ ш v v дээ. өчигдрөөс эхэлж оюутолгой 3 тэрбум ам долларын татварын хөнгөлөлт эдлэхээр болсон нь туйлын vнэн. энэ хууль гарснаар хөрөнгө оруулалтын гэрээний дагуу оюутолгой 3 тэрбум ам долларын хөнгөлөлт эдлэхээр боллоо. гарамгайбаатарын монроуд бол оюутолгойн нисэх онгоцны буух талбай, от-оос урагш гашуун сухайт х vртэл засмал зам, манлайгаас от х vртэл сайжруулсан шороон замыг тавьсан от-той олон жил харилцаатай явж ирсэн магадг vй от мөнгөөр гиш v vн болсон х vн ш v v v vний vгэнд итгэж болохг vй ш v v монголчуудаа.
2014-01-26
irgen:
uuruu yamar hoino oilgoo ve , dutuu gar
2014-01-26
zochin:
*a muu nobshiin *ar
2014-01-25
нннн:
хууль бүгдэд тэгш үйлчилдэг байх ёстой. ингээд олон түмнийг алагчлаад баих юм бол босохоос өөр зам алга даа.........................................................................
2014-01-25
rgerg:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
çî÷èí:
×àì øèã àìüä õ¿¿ðèéí ¿ãýíä èòãýõ àìüòàí õýä áîë.òºðèéí äàéñàí ÷è ¿õâýë òààðíà äàà.
2014-01-25
жирийн иргэн:
монгол улсын иргэн 10% татвар төлж байхад гадаадынхан яагаад 2,5% татвар төлдөг байнаа. тэгвэл бүгд адилхан 2,5% татвар төлдөг болъёоооо
2014-01-24
an :
an namiinhan unheer yum hiij bna shuu man baihad yamar baisan bodhoos dutgui hureh yum naad zah niilel hotoo hardaa tehed 20 jil hotiig barisan man yaj bailaa da
2014-01-24