Бүх оддын тоглолт эхэллээ

img

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн бүх оддын тоглолт энэ амралтын өдрүүд буюу өнөөдөр, маргааш Буянт-Ухаа дахь спортын цоцолборт болно.

БЙ

Энэ удаагийн бүх оддын тоглолтын тасалбар 5000  ба VIP тасалбарын үнэ 10 мянган төгрөг. Мөн 11:00 цагаас Спортын төв ордны гаднаас Буянт-Ухаа спорт цогцолбор хүртэл үнэ төлбөргүй унаа иргэдэд үйлчилнэ. Энэ оны Бүх оддын тоглолтын хуваарийг сонирхуулж байна. Тэмцээн өдөр бүр 13:00 цагт эхэлнэ.

Ы

-Монголын шигшээ баг, Супер лигийн легионер тоглогчдын халз тоглолт, Монголын баг болон легионер багийн шилдэг холбон тоглогчдын Багийн ур чадварын тэмцээн

-Монголын баг болон Легионер багийн шилдэг мэргэн буучдын холын зайн шидэлтийн тэмцээн, Монголын баг болон Легионер багийг шилдэг тоглогчдын “Two Ball” тэмцээн, Урлаг, спортын оддын шоу тоглолтууд болно.

өы

Тэмцээний хоёр дахь өдөр буюу ням гарагт: Үндэсний Супер лигийн шилдэг тамирчдын тоглолт, Ур чадварын тэмцээн, 1990-ээд оны шилдэг сагсан бөмбөгчид, багийн эзэд, эмэгтэй тоглогчдоос бүрдсэн багийн шидэлтийн тэмцээн, “Two ball” болон “Гайхамшигт Sprite SLAM DUNK” тэмцээн, Урлаг, спортын оддын шоу тоглолт болно.

ЫЙ

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ