Шинэ хорооллын 567 айлын орон сууц нь ашиглалтад орно
Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захиалгаар “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллыг үндэсний барилгын компаниуд хамтран барьж байгаа юм.
ый
Нисэхийн дэнж дэх тус хорооллын эхний ээлжийн 567 орон сууц ашиглалтад ороход бэлэн болж, ирэх даваа гаригт нээлтийн ажиллагаагаа хийхээр болжээ. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ТОСК-ийн захирал А.Гантулга нарын албаны хүмүүс оролцох юм байна.
бй
Энэ үеэр Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригийн 15.00 цагт хийдэг “Бүтээн байгуулалтын цаг” уузлалтаа тус хороололд хийхээр товложээ.
sa
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ