Тайландын ардчилсан шинэчлэлийн төлөөх оюутнууд, ард түмэн хөдөлгөөний жагсагчид Ерөнхий сайд Ийнглак Чинават болон Энхийг дэмжих төвийн дэд дарга Чалем Юбамрунг, Үндэсний цагдаагийн удирдлагын газрын дарга, генерал Адун Сенгсингкео нарыг сөрөг хүчнийхэнд хүлээлгэн өгсөн хүнд шагнал амалсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийг Тайландын “3tv” сувгаар цацжээ.
Сөрөг хүчний хөдөлгөөний тэргүүн Бангкок хотноо тогтоосон онц байдлын хариуцлагыг хүлээх эдгээр хүмүүсийг барьж ирвэл их хэмжээний мөнгө өгөхөө амлажээ.
Гэхдээ хэр хэмжээний мөнгө өгөх нь тодорхойгүй байна. Тайландын нийслэлд ирэх сарын 2-нд болох ээлжит бус сонгуулийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай болсонтой холбогдуулан өнгөрсөн лхагва гарагаас эхлэн 60 хоногийн хугацаатай онц байдал зарласан юм. Тус хөдөлгөөний жагсагчид энэхүү шийдвэрээс болж Тайландын цагдаагийн ерөнхий штабын гол хаалгыг бүсэлж, галдан шатаажээ.
5
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |