Сондгой тоогоор төгссөн бол хөдөлгөөнд оролцохгүй
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй. Сар шинийн баяр болохтой холбогдуулан орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгдэж, нийслэлийн төвийн бүсэд түгжрэл үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасан юм.
Үүний дагуу 2014 оны нэгдүгээр сарын 25-ны бямба гарагт сондгой, нэгдүгээр сарын 26-ны ням гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл НИТХ-аас тогтоосон бүсэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ