С.Гантуяа 100 гаруй сая төгрөг хандивлажээ
Улсын хэмжээнд жишиг болох хүүхдийн тасаг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт бий болжээ. Тус аймгийн 30 гаруй мянган хүүхэд эрүүл мэндийн үйлчилгээ авдаг энэхүү тасагт томоохон хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа хийжээ. Ачаалал ихтэй байдаг тус тасгийн хамт олны хүсэлтээр үйлчлүүлэгчийг үдэн гаргаж, угтан авах орчинг иж бүрэн тохижуулахад 16 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж.
Түүнчлэн тэрбээр Дархан-Уул аймагт хийсэн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтынхаа хүрээнд тус аймгийн 36 цэцэрлэгт тус бүр гурван сая төгрөгийг хандивлаж, шинэ анги нээх, тохижилт хийх, тоглоом авахад зэрэгт нь тусалжээ. Мөн “Нарны хүүхдүүд” асрамжийн газрын бүх хүүхдийг дүрэмт хувцас болоход нь болон “Шохоодой” ардын циркийн хүүхэд багачуудад тоглолтын ээлжийн хувцас, хэрэглэл материал авах мөнгөн тусламж үзүүлсэн байна.
С.Гантуяа нь “Оюутолгой” ХХК-д ажилладаг байсан ба “гадаад ажилчид монголчуудын цалингаас 13 дахин их цалин хөлс авдаг” гэж Монгол иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үүднээс тэмцсэнийхээ төлөө ажлаасаа халагдаж байжээ. Тэрбээр "Рио тинто"-г шүүхээр шийдвэрлүүлэн ялалт байгуулж Ажилгүй байсан жил гаруй хугацааны нөхөн олговороо авч, хөдөлмөрийнхөө хөлсийг нийгмийн сайн сайхны төлөө зориулна гэсэн амлалтаа төрсөн нутаг Дархан уул аймагтаа ийнхүү хэрэгжүүлжээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ