Каирт хүчтэй дэлбэрэлт болжээ

img

Египетийн нийслэл Каир хотын Цагдаагийн байрны гадна автомашинд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсэн тухай “APF” агентлаг мэдээллээ.

Хүчтэй дэлбэрэлтийн улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 51 хүн гэмтэж бэртсэн байна. Тус улсад үүсээд буй улс төрийн тогтворгүй байдлын улмаас төр захиргааны байрууд руу халдах тохиолдол гарах болсон юм. Барилгын галыг унтрааж, аюулгүй болгох хүртэл төв замыг хаажээ. Египетийн “Egynews” агентлаг дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дийлэнх нь төв гудамжин дахь орон сууцны иргэд байсан талаар мэдээллээ.

“ВВС” агентлагт мэдээлж буйгаар хүчтэй дэлбэрэлтийн чичиргээ нь Каир хот даяар мэдрэгдсэн аж. Дэлбэрэлтэд Цагдаагийн байраас гадна ойролцоо орших Исламын музей, Үндэсний архивын барилгууд гэмтэж, сүйджээ.

5

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
chi ene medeelliin ertontsiin haaguur ni amidrah geed baigaan ! ain !
2014-01-26
чека :
яах гэж дандаа хэндч хэрэггүй хар энергитэй юм бичиж бдаг юм бэ?
2014-01-25