УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Зоригт нар Сүхбаатар аймагт ажиллав
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрөгч даваа гарагт Сэлэнгэ аймагт ажиллаж 2014 оны төсөвт царцаасан байгаа аймаг орон нутгийн барилгуудтай танилцсан билээ. Тэгвэл энэ долоо хоногийн баасан, бямба гарагуудад Хэнтий, Сүхбаатар аймгийн төсөвт өртөг нь нэмэгдсэн, хугацаа удааширсан барилгуудтай танилцаж байна. Багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Зоригт нарын албаны хүмүүс багтсан аж.
бый
Тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь гишүүдэд ажлаа танилцуулж, ирэх онуудад хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудаа ч танилцуулж, төсөвт өртөг, газар зохион байгуулалт, дэд бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. 2013 оны шилдэг аймгийн туршлагаас суралцахаар Хэнтий, Дорнодын Засаг даргын тамгын газраас ч хүмүүс ирсэн аж. Сүхбаатар аймаг 56.347 мянган хүн амтай. Малын тоо толгой өнгөрөгч оныхоос 210 мянган тоо толгойгоор нэмэгдсэн гээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр тус аймгийн иргэд орон нутагтаа ирж суурьших нь ихэссэн байна.
ый
Аймгийн Засаг даргын тамгын газраас хөгжлийн төлөвлөгөөгөө 2020 он хүртэл гаргасан бөгөөд энэ хүрээнд “Олимп” цогцолбор, олон улсын стандартад нийцсэн усан бассейн, хөл бөмбөгийн талбайг барихаар төлөвлөсөн байна. Мөн 900 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгтэй “Боловсрол” хотхон байгуулахаар газрыг нь чөлөөлж эхний 50 гаруй канад хаусыг угсарч дууссан юм байна.
ыб
Аймгийн иргэд газар чөлөөлөх асуудлыг сайн ойлгож, өнгөрөгч онд 300 гаруй айлын газрыг чөлөөлсөн гэнэ. Мөн тус аймгийн тулгамдсан асуудлын нэг нь зургаан жилийн турш баригдахгүй байгаа сургуулийн барилга царцаасан барилгуудын нэгд тооцогдож одоо хүртэл баригдаагүй юм байна. Дараагийн төсвийг нь царцаасан барилга бол 700 хүний суудалтай Спорт цогцолборын барилга. Мөн л тав зургаан жил татварын мөнгөнөөс хомсолж урагш ахихгүй барилга болж хувирсан аж.
ы
Сүхбаатарчууд энэ үеэр орон нутгийн хамгийн том бүтээн байгуулалт болсон чанар, аюулгүй байдлаа хангасан зүүн бүсийн худалдааны төвийн нээлтээ хийж Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Төр хувийн хэвшлийг хослуулж тун хямд зардлаар боссон энэхүү худалдааны төв нь Дүнжингарав худалдааны төвийн жижигрүүлсэн хувилбар гэнэ. Газрыг нь үнэгүй өгч, аймаг орон нутгийн төсвөөр ус дулаан, дэд бүтцийг нь дэргэд нь авч ирсэн энэхүү худалдааны төвийн онцлог нь зүүн гурван аймгийн иргэдийн бүх хэрэгцээг нэг дороос хангах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын иргэд Нарантуул руу явахгүй, бүгдийг нэг дороос авч чадахаар болжээ.
ы
Худалдааны төвийн нээлтэд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Худалдааны төвийг нээж байгаа явдал нь Монгол Улсад зах зээл яаж хөгжих ёстой юм бэ гэдгийг яруу тодоор харууллаа. Би долоон жилийн өмнө Сүхбаатарт ирж байсан. Харин эргээд ирэхэд тэр үеэс тэнгэр газар шиг ялгаатай болжээ. Би үнэхээр сүхбаатарчуудаар бахархаж байна. Өөрсдөө сэтгэл гаргавал ямар хөгжилд хүрч болдог юм бэ. Төр, хувийн хэвшлийн ялгаа нь юундаа байна вэ гэдгийг улс орон даяар тод томруун харууллаа. Амьдралын үнэн жишээг тавхан алхамын зайд харлаа. Төрийн мөнгө идэж, төсвөөс зулгааж зургаан жил балгас болж байгаа барилга яг энэ худалдааны төвийн дэргэд байна. Гэтэл энд төр хувийн хэвшил хамтран хямд үнээр тавхан сарын хугацаанд олон улсын жишигт нийцсэн том худалдааны төв баригдсанд би хувьдаа маш их баярлаж байна. Улс орны эдийн засагт том түлхэц болсон, төрдөө санаж сэрэхийн үлгэр жишээ болсон худалдааны төвийг бүтээж босгосон зүүн бүсийн аймгуудын удирдлага, иргэд та бүхэнд баярлаж байна. Чин сэтгэлийн талархал дэвшүүлье” гэсэн байна.
өыб
Энэ худалдааны төв баригдахад маш том үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын гишүүн М.Зоригт юм. М.Зоригт гишүүн худалдааны төвийг нээж үг хэлэхдээ “Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Худалдааны төвөө бид нээчихлээ. Сар шинийн баяраа тэмдэглэх гэсэн иргэд маань дулаахан тохилог орчинд сар шинийн бэлэг, идээ шүүсээ бэлтгэж сэтгэл өндөр байна. Мөн аймгийн бүтээн байгуулалт, бидний хийж бүтээж байгаа ажлыг Засаг дарга маань нэгбүрчлэн танилцууллаа. Гадна, дотны зочид, хэвлэлийнхэнд бид хийж байгаа ажлаа танилцууллаа. Бас бэрхшээлтэй байгаа асуудлаа ч ярилаа. Бид Монгол Улсыг зүүн Азийн орнуудтай холбох, монголын далайд гарах гарц нь болохоор ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ жил, ирэх жил баригдах бүтээн байгуулалтууд дандаа олон улсын стандартад нийцсэн байх болно. Баруун-Уртаас бичигтийн боомт хүртэлх 277 км замын зураг төсвийн ажил хийгдээд дууссан. Бид ОХУ, Азийг холбосон тэнхлэг дээр оршиж байна. Тиймээс энэ аймагт баригдах бүтээн байгуулалтууд дандаа олон улсын жишигт нийцнэ” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ