Аргентины Ерөнхийлөгчийн бие сайн байна

img

 

Өдгөө 60 настай Аргентиний Ерөнхийлөгч Кристини Фернандез өнгөрсөн оны аравдугаар сарын 08-ны өдөр тархины мэс засал хийлгэсэн юм. Тэрбээр өнгөрсөн сар хагас орчим хугацаанд эмнэлэгт байсан бөгөөд өчигдөр олон нийтийн өмнө гарч ирэн орон нутгийн телевизээр дамжуулсан мэдэгдлийн эхэнд тархины хагалгааны талаар ярьж, биеийнх нь байдал тун сайн байгаагаа хэлсэн байна. Эрч хүчтэй гэдгээрээ олон улсад нэр сайтай байдаг Фернандез залуу үе болоод ажилгүй иргэдэд зориулсан шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буйгаа зарласан юм. Шинэ хөтөлбөрийн хүрээнд ажилгүй иргэд олон нийтийн үйл хэрэгт оролцох, залуус нь сургууль соёлд сурах тохиолдолд төрөөс 80 ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор болжээ.

аб

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ