Тайландад 63 хүн осгож амиа алдав
Тайландад энэ жил ойрын арван жил болоогүй хүйтэрсэн тухай “ВВС” аентлаг мэдээллээ. Цаг уурын албаныхны мэдээлснээр тус улсын 27 мужид өнгөрсөн аравдугаар сарын 22-ноос хойш 63 хүн хүйтнээс болж осгож амиа алдсан гэв. Нас барсан хүмүүсийн хамгийн бага нь нэг сартай хүүхэд бол хамгийн ахмад нь 81 настай байжээ.
SD
Халуун бүсийн энэ орны хойд болон баруун хойд нутгаар шөнөдөө агаарын температур +4 градус хүрч буй нь тэдний хувьд гамшиг дагуулж байна. Хүйтний улмаас нийслэл Бангкокт +15.6 градусыг зааж байсан нь сүүлийн 30 жилд тохиолдоогүй хүйтэн өдөр тохиосон гэжээ. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус улсын хойд, зүүн хойд болон төвийн нутгаар агаарын температур доошилсноос 27 мужийн 25 сая хүнд яаралтай тусламж шаардлагтай болжээ.
s
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ