“НАСА” дэлхийн уур амьсгалыг судална
НАСА-гаас 2014 онд сансарын уудамд таван том даалгавар гүйцэтгэхээр төлөвлөсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Олон улсын сансарын хоёр станц дээр ажиллаж байгаа эрдэмтдийн багийнхан шинжлэх ухааны нууцыг тайлах гэнэ. Тэд уур амьсгалын өөрчлөлт, далайн усны түвшин дээшлэх, цэвэр усны нөөц багасах, хэт хүйтрэх зэрэг хүн төрөлхтөний тулгамдсан асуудлыг шийдэх гарц олохыг зорилгоо болгожээ. Эрдэмтэд дэлхийн хур тунадасыг хэмжих үндсэн даалгаврыг Японы агаарын судалгааны агентлагтай хамтран биелүүлэх юм. Ингэснээр байгалийн аюулт үзэгдэл болох газруудыг урьдчилан таамаглах ажилд ахиц гарна гэж тооцоолжээ. Мөн дэлхийн нүүрсхүчлийн диоксидыг хэмжихээр болсон байна.
FT
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ