Украины Засгийн газрыг буруутгав
2014-01-26

Украинд болж буй мөргөлдөөний явцад хүчирхийллийн шинж илэрч, хоёр ч хүний аминд хүрснийг АНУ Төрийн Департмент албан мэдэгдэлдээ шүүмжилжээ. “Зөрчлийг шатлан өргөжүүлснээ больж, түгшүүртэй байдлыг намжаан, хүчирхийллээс татгалзахыг бид уриалж байна” гэж Төрийн Департментийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Мари Харф мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл түгшүүртэй байдал нэмэгдэж буй нь Украины Засгийн газар улс төрийн яриа хэлэлцээ хийх чадваргүй, ардчиллын эсрэг хууль баталсантай шууд холбоотой гэжээ. Украины Засгийн газрыг улс орондоо илүү аятай ирээдүй бий болгох алхмууд хийх, түүний дотор ардчиллын эсрэг чиглэсэн хууль тогтоомжоо хүчирхийлэлд буруутай хүмүүсийг АНУ-ын виз авах боломжгүй болгож, цаашид хүч хэрэглэхийг зогсоох нэмэлт арга хэмжээ авах болно гэж Харф анхааруулжээ.

s

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин