Ганцаардлыг гайхамшиг болгоё

img

  “Амрагийн санаашралд ганцаардах нь залуу насны эгшиглэн юм Аниргүйн дунд ганцаардах нь тэнгэрийн мөнгөн зүүд юм” хэмээн “Болор  цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир тун сайхан шүлэг тэрлэсэн байдаг. Үнэхээр ганцаардал гэгч найрагчийн хэлсэнчлэн тийм эгшиглэнтэй, тэнгэрийн зүүд гэж үү. ый Та ганцаардаж үзсэн үү? гэж ойр дотнынхноосоо асуулаа. Бүгд л тийм ээ, гэж хариулав. Ганцаарал гэгчтэй найман настай балчраас наян настай буурлууд хүртэл “гар барин” золгодог. Хүүхдүүдийн тухайд загнуулж, гомдсон үедээ, томчуудын  хувьд ажил төрөл бүтэхгүй байх, ямар нэгэн зүйлд сэтгэл зовинон санаашрах, ойр дотны хэн нэгэн нь бурхан болох зэрэг олон шалтгаанаас болж ганцаардалд автдаг байна. Харин ганцаардлаас хэрхэн гарах арга ухаанаа төдийлөн  олж чаддаггүй аж. ы Уг нь ганцаардлаас гарах арга ухаан янз бүр байдаг.  Гэвч өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй маш эмзэг байдаг тул ганцаардлаас гарах арга ухаанаа олохгүйн улмаас амиа егүүтгэх тохиолдол гардаг. Эмэгтэй хүмүүс ганцаардлыг илүү тэсвэрлэдэг бол эрэгтэйчүүд ганцаардсанаасаа болж ажил амьдралаа алдах, уруудах явдал элбэг тохиолддог билээ. Сайтар тунгааж үзвэл, ганцаардал гэдэг хүн өөрийгөө таньж мэдэхэд зориулагдсан гайхамшиг ажээ. Ы Өөрөөр хэлбэл өөрөө өөртэйгээ байх, дотоод сэтгэлээ сонсох, өөрийгөө олоход хамгийн том туслагч юм байна. Ганцаардлыг хэрхэн даван туулахаас л бидний цаашдын амьдралын гэрэл асах уу, бүдгэрэх үү ,унтрах уу гэдэг нь шалтгаалдаг. Зарим хүн ганцаардлаас айж, зүрх сэтгэлээ сонсох бүхий л арга замыг хаачихдагаас болж гэмт хэргийн сэтгэхүйг өөртөө бий болгодог аж. Олон авьяастан ганцаардлыг зөв ашиглаж урлагийн бүтээл болгон түүхнээ үлдээсэн нь өдгөө бидний нүд, сэтгэлийг баясгаж байна. ы Бүр тодруулбал, хүн ганцаардлыг удирдан жолоодож болно гэсэн үг. Ганцаардалтайгаа илэн далангүй ярилцаж чаддаг хүн амжилтад хүрдэг аж.  Судалгаанаас үзвэл тамхи татдаг эмэгтэйчүүд бүгд л ямар нэгэн хэмжээгээр ганцаардлаас үүдсэн сэтгэл зүйн хямралыг биеэрээ амсаж, туулсан байдаг. Түүнийг даван туулах хамгийн ойр дөт арга нь тамхи. Бусадтай хуваалцаж боломжгүй сэтгэлийн зовлонд өртсөн эмэгтэйчүүд хэзээ ч түүнээс татгалзаж чадахгүй болтлоо тамхинд орсон байдгийн нууц нь ердөө л энэ. я Харин эрчүүдийн хувьд ганцаардах гэгч эмгэгийг мэдрэх ч сөхөөгүй болтлоо хөлчүүрэх ганц боломж бол архи. Сархадын аагинд согтсон ямар ч хүнд түүний амьдрал, ганцаардал нь өчүүхэн санагддагаас тэд мансуурлын тэрхэн агшингаар амьдралаа солиход бэлэн болсон байдаг. Тэгвэл хэзээ ч ганцаардахгүй байж болох уу? гэсэн асуулт эндээс урган гарна. Хариулт нь “огтхон ч үгүй”. Ганцаардана гэдэг эрүүл сэтгэхүйтэй хүн бүрт зайлшгүй тохиолдох ёстой сорил ч байж мэднэ. Я Ер нь ганцаардлаас үүдсэн хар санаа маш хэврэг зүйл байдаг. Ганцхан түүнийг задлан сарниах хамгийн ононвчтой аргыг л олох нь чухал. Гацаардал гэдэг тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд харин ч таны амьдралыг утга учиртай болгож чадах Бурхны хишиг юм. Хэрвээ та яг одоо ганцаардаж байгаа бол таны зүрх сэтгэл танаас өөрийгөө хүндэтгэхийг шаардаж байна гэсэн үг. Й Бүр тодруулбал таны байгаа байдал зүрх сэтгэлээсээ ямар нэг хэмжээгээр дор орсон байгааг танд сануулж байгаа нь тэр. Тиймээс зүрх сэтгэлээ өндөрт өргөж, түүнд таарч тохирох эмийг эрүүл ухаанаар эрж олох хэрэгтэй. Алдарт яруу найраг Р.Чойномын үнэнийг хэлсэн шүлэг, найргуудыг хэзээ хойно, өөрийг нь байхгүй болсон хойно үнэлж эхэлсэн шүү дээ. Дэлхийд гээд яривал зөндөө шүү дээ. Бах, Бетховен байна. Ван Гог ч гэсэн дээ. Түүний тухайд ганцаардлын зовлонд нэрвэгдсэнээр гайхамшигт бүтээлүүд нь төрсөн гэдэг. ЫЙ Тийм ээ, ганцаардлыг гайхамшиг болгох боломж хүн бүрт бий. я П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Отгоо:
Маш ихээр ганцаардаж байна. Сүүлдээ үхэх нь ганцаардсанаас хавьгүй дээр юм шиг санагдах боллоо. Гэхдээ газар дээрх ганц хүүгээ орхиод явж бас чадахгүй юм.
2020-05-21
tseegii:
gehdee muuhai humuustei hamt baisnaas gantsaaraa baisan n deeree
2014-01-29
tseegii:
hi hi hi hi
2014-01-29
tseegii:
yadahnaa sextei baival ch yahav
2014-01-29
tseegii:
gantsaardah muuhai
2014-01-29
454545 taksi:
sex bolgoe gej uu
2014-01-27
yag unen:
neeree gaihamshig bolgoe
2014-01-27
zochin:
gantsaardal = erkh chuluu , ergetsuulel, bolomj yum uu daa
2014-01-26
мгл улс:
дажгуйшуу ийм сэдвээр ихийг бичэж байвал хэн хэндээ хэрэгтэй уюмдаа ....сэтгуулчэээ.....
2014-01-26
muugii:
ganzaardal aa gj ! uurigu tanij neeh bolomj gj ch harin unen shu !!!kkk
2014-01-26
зочин:
амжилтанд хүрсэн хүмүүсийг анзаарахад ганцаардал авьяасыг хөгжүүлдэг гэх үзэл үнэн юм билээ гэхдээ ганцаардал хэцүү шүү
2014-01-26
зочин:
амжилтанд хүрсэн хүмүүсийг анзаарахад ганцаардал авьяасыг хөгжүүлдэг гэх үзэл үнэн юм билээ гэхдээ ганцаардал хэцүү шүү
2014-01-26
чека:
ганцаардал бол бурханы бэлэг,чөлөөтэй амьсгалж болох эрх чөлөөний агаар юмуу даа,гэхдээ ганцаардахыг ганцдахтай хутгаж ойлгодог улсууд мэр сэр байх юм
2014-01-26
zochin:
uuniig bichsen setguulchid bayar hurgej amjilt husie
2014-01-26