Ура, авлига буурч байна

img

Аливаа хэлний түүхэн хөгжлийн явцад үгийн утга хувьсан өөрчлөгддөг. Энэ зүй тогтлоор угтаа буяны өглөгийг авах утгатай байсан “авлига” хэмээх үг нь хээл хахууль авах гэсэн утгыг илтгэх болжээ. Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь бичиг"-т "авлига гэдэг нь ёсон бусаар шунаж авсан эд юм" гэж бичжээ. 2011 онд дэлхийн улс орнуудыг авлигын үзүүлэлтээр нь жагсаахад манай улс 120-д жагсч байсан бол өнөөдөр 26 байраар урагшилж, 94 дүгээрт бичигдсэн таатай мэдээ байна.

da

Өнгөрсөн онд 2013 онд АТГ-ынхан Монгол Улс дахь авлигын индексийг анх удаа гаргасан байна. Үүгээр 0.65 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 0.02 хувиар өссөн хэдий ч сүүлийн хоёр жилийн дүнгээрээ авлигын индекс буурсан гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдах болов. Монгол Улсад авилгын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд иргэд олон нийтэд авилга буурна гэсэн итгэлийг төрүүлсэн нь оргүй хоосон зүйл биш аж.

a

Хэрвээ та ядуу бол өвчин тусах эрхгүй. Мөнгөгүй л бол нөгөө ертөнцийн хаалга тун ойрхон байсан цаг саяхан. Монгол Улс авлигатай тэмцэж байна, авлигын индексээр дэлхийн орнуудаас тэдэд бичигдлээ гэсэн үгс хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай яриад бичээд л байсан. Авлига авсан төрийн албан хаагч баригдаж байгаа барилгын аюулгүй ажиллагааг хяналгүй амандаа ус балгасан юм шиг байсаар хэчнээн ч хүний амь насанд хүрэв.

ad

Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр муу л бол эмч нарыг хахууль авдаг хэмээн ам уралдан ярьж, авлига өгч байж л  эсэн мэнд амаржина гэсэн баталгаатай болдог байлаа. Бодит байдал дээр эмч болгон авлига авдаггүй юм байна. Яах ч аргагүй эмнэлгийн тусламж яаралтай хэрэг болсон үед авлигагүйгээр алтан амийг аварч байгаа олон цагаан нөмрөгтөн бий. “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэдэг болохоор авлига гэж хар бараан зүйлийг цэцэглэглүүлэхгүй багасч, буурч байгаад нь баярах хэрэгтэй. Эмнэлгийн салбарынхан тэр чигтээ, тариа боолт хийдэг сувилагч нь хүртэл өнгө мөнгө харж ялгавартай хандаж байгаа талаар гомдлох хүн олон байдаг ч бид хүнээс ч тэр нийгмээс ч тэр байнга л хар зүйлийг харж хараар будах дуртай болж. Одоо болно.

бй

Цэцэрлэг сургуулийн бүртгэлийн үед хэд гурван юм атгуулахгүй л бол хүүхдээ сургуулийн бараа харуулахад бэрх байдаг байлаа. Аль ч газар цагдаа нар авлигад хамгийн их өртдөг. Тиймээс, авлигатай хийх тэмцлийн хамгийн эхний алхам нь цагдааг авлигаас ангижруулах юм. Тэгээд ч цагдаа нар авлигачдын хэргийг бүртгэх, мөрдөн байцаах, баривчлах гээд тэмцлийн бүх шатанд ажилладаг болохоор шударга ажиллах хэрэгтэй. Тэднийг шударга ажиллуулахын тулд амьдралыг дэмжиж цалинг мөнгө нь хангалттай хэмжээнд өгөх нь чухал.

я

Авлига жилээс жилд буурч байгаа ч бүрмөсөн алга болсон гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Гэхдээ өндөр алба хашиж буй дарга нар төрийн албыг ашиг хонжоо олох, цаашлаад хөрөнгөө зузаатгах алтан боломж гэж ойлгодог бодлыг нь өнгөрсөн  хугацаанд бага ч атугай өөрчилж чадсан бололтой. Нийгмийн хорт хавдар болоод байгаа авлига эмчлэгдэж байгаад талархъя.

ы

Н.Нацагхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

humuus mini:
alibiig haraar bus gegeeneer harie humuusee
2014-01-27
õèõèõèõè:
ìîíãîë÷óóä áóðóó ÿðüæ çºâ îéëãîäîã íü ýíäýýñ áàòëàãäàæ áàéíà ººðººð õýëáýë óòàà àâèëãà àëü àëü íü áóóðààã¿é ë áàéõã¿é þó äàà
2014-01-27
buurlaa:
buuraad bnaa hu
2014-01-27
больж үз:
утаа буураагүй, харин утааны хортой агууламж буурсан гэдэг онигоо шиг юм бичжээ.
2014-01-27
esreg:
esregeer ni oilgokhod bolno doo, buurlaa gesen bol buur ikhessen baikh l daa.
2014-01-26
dorj:
utaa buursana uu. avilgal ulam ihsej bainaa
2014-01-26
популизм:
сэтгуулч нар юм бухнийг шуурч аваад цуураад байлгуй аливаа мэдээллийг бодож боловсруулж байж дамжуулж баймаар юм. хахууль буурсан тухайд бол наад зах нь 3-5 жилийн узуулэлтийг харьцуулж байж дугнэлт хийнуу гэхээс биш ингэж барин тавин яриж болохгуй ээ. энэ бол популизм
2014-01-26
яаана даа:
авилга байхгуй болчихоор аж амьдарана. аттрибут болчихсон юм байхгуй болчихоор яаана. брежнев бурхан болоход айж байсан тэр мэдрэмж торж бна
2014-01-26
худлаа:
гайгуй юм байлгуй. утаа багаслаа гэдэг шиг юм болж байх шив дээ
2014-01-26