Ерөнхийлөгч эхнэрээсээ салжээ
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд эхнэр Валеригаас тусдаа амьдарч буйгаа баталлаа. Тэрбээр “France press” агентлагт долоон жилийн амьдралдаа цэг тавьсан хэмээн ярьжээ. Хоёр долоо хоногийн өмнө Франсуа Олланд жүжигчин бүсгүйтэй нууц амрагийн харилцаатай байсан талаар мэдээлэл нийтлэгдэж, шуугиан дэгдээж байсан юм. Энэ явдал ил болсны дараа тэргүүн хатагтай Валеригийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн. Валери амьдралынхаа хамгийн хэцүү үеийг өнгөрүүлж буйгаа тухайгаа жиргэжээ. Тэрбээр “Франсуа Олланд салах тухай байнга ярих боллоо. Түүний нүд үнэхээр цэвдэг юм” хэмээн “Twitter” хуудаснаа бичжээ.
1
Ерөнхийлөгч жүжигчин бүсгүйтэй нууц амрагтай байснаа үгүйсгээгүй бөгөөд эхнэртэйгээ таагүй харилцаатай байснаа хүлээн зөвшөөрчээ. Олланд ирэх хоёрдугаар сард Вашингтонд айлчлах үеэрээ эхнэрээ дагуулж явна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан ч энэ бүхэн талаар өнгөрсөн бололтой. Тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэгч Валери өчигдрөөс эхлэн Энэтхэгт аялаж, сайн дурын үйлст оролцохоор болжээ. Тэрбээр эмнэлэгээс гарсаныхаа дараа хувийн эдлэн рүүгээ эд хогшлоо зөөсөн байна.
1Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ