Ким Юу На: Би Өмнөд Солонгосын гайхамшигт бүтээлүүдийн нэг

img

Дэлхийн уран гулгалтын шинэ дээд амжилтыг эзэн, Өмнөд Солонгосын тамирчин Ким Юу На 2010 оны “Ванкувер”-ийн өвлийн олимпиос аваргын алтан медаль хүртсэнээр дэлхийн давцанд улсынхаа нэрийг өндөрт өргөж, 18-хан насандаа Өмнөд Солонгосын үндэсний баатар, “Мөсний хатан Юу На” хэмээн нэрлэгдэх болсон юм. Тэрбээр Хятадын “HQ” сэтгүүлд ярилцлага өгчээ.

1

-Дэлхийн спорт сонирхогчид хөлбөмбөгчин Пак Жи Сунаар Өмнөд Солонгос улсын спортыг төлөөлөн боддог байсан үе Ванкуверийн өвлийн олимпоор бүр тодоруулвал Лос Анжеласт болсон 2009 оны уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш Ким Юу Наг таних болжээ. Та ч үнэхээр үзэсгэлэнтэй юм?

-Баярлалаа. Ванкувер бол миний хэн болохыг дэлхийд таниулах ганц боломж байсан. Амьдрал бол өрсөлдөөн.

1

-Юу На та өөрийн үзүүлбэрээ Жеймс Бондын хурц ритмтэй аянд гурвалсан эргэлтийг гурван удаа алдаагүй гүйцэтгэснээр 78.50 оноо авч аварга болсон. Мөн чөлөөт үзүүлбэрээс ч гэсэн мөнхийн өрсөлдөгч Мао Асадогаас илүү байснаар 150.06 оноог авсан анхны эмэгтэй уран гулгагч болсон шүү дээ. Тэр үеээ дурсвал?

-Би тэр үед 19 настай байсан. Эхний үзүүлбэрээ амжилтайгаар дуусгасны дараа, бие минь хөших шиг болсон. Би баярлаж байсан ч нэг л түгшүүрийн дохио мэдрэгдээд байсан. Чөлөөт үзүүлбэрийн тов гарч талбай дээр гарах тэр үед Жеймс Бондын ая эгшиглэхэд бүх зүйл мартагдаж, сэтгэлийн амар амгаланг олох шиг болсон. Үзүүлбэрээ дуусгасны дараа бүх зүйл гайхалтай болсныг дасгалжуулагчийнхаа нүднээс ойлгосон.

1

-Та Мао Асадатай ямар нэгэн байдлаар холбоотой байдаг уу?

-Бид хэзээ ч ярилцаж байгаагүй. Ердөө л тэмцээний үеэр уулздаг. Тэр миний талаар их зүйлийг боддог эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний талархаж явдаг хүн. Хоорондын ширүүн өрсөлдсөний дүнд бидний чадвар улам сайжирсан. Хэрвээ Мао Асада байгаагүй бол надад илүү сайжрах, чадвараа нэмэгдүүлэх хүсэл төрөхгүй байсан ч байж магадгүй.

1

-Та дасгалжуулагчийнхаа тухай сонирхуулаач?

-Дасгалжуулагч маань бол Дэлхийн аварга, олимпын хошой мөнгөн медальт Канадын улсын тамирчин Бриан Орсер. Тэр бол надад өгсөн бурханы бэлэг.

1

-Уран гулгалтыг хүмүүс спортын нэгэн төрөл гэхээсээ илүүтэй хүний сэтгэлийг хөдөлгөж, уяраах чадалтай хэмээн урлагийн хэмжээнд авч үзэх нь бий. Нүд гялбам толигор цэвэрхэн мөсөн дээр уран тансаг аялгуутай хослон бүжиглэх үзэсгэлэнт бүжигчдийг хараад хэний ч гэсэн сэтгэл хөдлөхөөс аргагүй. Таныг алтан медаль хүртсэний дараагаас “Мөсний хатан хаан Ким Юу на” хэмээн цоллох болсон?

-Би 2010 оны Ванкуверийн өвлийн олимпод түрүүлснээр уран гулгагчдын хүрч болох хамгийн өндөр оргилд хүрсэн. Өмнөд Солонгосын спортын түүхэнд өмнө нь уран гулгалтаар олимпийн медаль авч байгаагүй. Анхны бүхэн гайхалтай байдаг шүү дээ.

1

-Та бас Өмнөд Солонгосын “Үндэсний баатар”...

-Би бол Өмнөд Солонгосын гайхамшигтай бүтээлүүдийн нэг. /Инээв/

1

-Өнгөрсөн жил “KBS” телевизийн явуулсан санал асуулгаар та улсынхаа хамгийн алдартай хүнээр шалгарсан. Бүр таны ард өсвөрийн алдартнууд болох  “Big Bang”, “Girls Generation”, “Wonder girls” зэрэг хамтлаг орсон байсан?

-Энэ бүх алдар нэр, намайг илүү амжилт гаргаасай гэсэн үүрэг гэж би бодож байгаа. Өдрөөс өдөрт нэр алдар минь өгсөж байгаа бол, түүнийгээ дагаад хүмүүс надаас илүү ихийг хүсч байгаагийн илрэл.

1

-Уран гулгалттай танилцсан түүхээ сонирхуулаач?

-Би анх долоон настайдаа хөлөндөө тэшүүр өмсөж үзсэн. Тухайн үед манай гэр бүл Сөүлийн ойролцоо байдаг Кунпо хэмээх дагуул хотод нүүж ирээд удаагүй байсан юм. Анх удаа мөсөн дээр гулгаж байгаа ч гэсэн тэнцвэрээ олоход надад асуудал байгаагүй. Удалгүй мөсөн талбайн эзэн, багш Жон Хён Риу аавд минь, миний тухай хэлж, анх удаа авъяас минь тодорсон шүү. /Инээв/ Жон Хён Риу багш гэрийнхэнд минь дэлхийн хэмжээний уран гулгагч болгож хөгжүүлэхээс гадна ямар ч бэрхшээлийн өмнө бууж өгөхөөргүй сэтгэлийн хаттай сайн тамирчин болгож хүмүүжүүлнэ гэж амлаж, аавыг минь өөртөө итгүүлж чадсан. Тэр үед хамгийн том бэрхшээл бол ихэнх талбай нийтийн эзэмшлийнх байдаг болохоор бид бэлтгэл хийхийн тулд өглөө эрт юм уу эсвэл орой бүрэнхий болох хүртэл хүлээх хэрэгтэй болдог байлаа. Бид өдөр бүр өөр өөр талбайд гулгадаг байсан болохоор бэртэж гэмтэх аюул маш өндөр байсан.

1

-Хэрвээ уран гулгагч болоогүй байсан бол?

-Хэрвээ би уран гулгагч болоогүй байсан бол хэн байх байсан бол. Энэ талаар ер нь бодож байгаагүй юм байна. Миний хувь тавилан анхнаасаа энэ спорттой холбогдсон болохоор ийм л байх учиртай байх.

1

-Наснаасаа болж, олон тэмцээнээс хасагдаж байсан шүү дээ?

-Тиймээ. 2006 оны Турины өвлийн олимпод оролцохын тулд би их хөдөлмөрлөсөн. Харамсалтай нь Туриний олимпийн үеэр миний нас 16 хүрээгүй байсан болохоор Ванкуверт зохиогдох дараагийн цагаан олимпийг тэр хүлээх хэрэгтэй болсон. 2005 онд олон улсын өсвөрийн Гран При тэмцээнд анх удаа оролцож Будапештэд зохиогдсон цурвал тэмцээнээс алтан медаль хүртэж, Шведийн Хелсинкэд явагдсан шигшээ уралдаанаас мөнгөн медаль зүүсэн.

1

-Шведийн Хелсинкэд таны ирээдүйн хүчтэй өрсөлдөгч Японы Мао Асада түрүүлсэн бөгөөд алтан медалиас мултарсныхаа дараа нүдэндээ нулимстай бяцхан Юунагийн нэгэн ярилцлага Солонгосын телевизүүдээр их гардаг байсан?

-Тиймээ, тэр үед үхмээр байсан. Харин дасгалжуулагчаасаа яах ёстойгоо асуухад урдаас минь харсанаа “Зүгээр л хөдөлмөрлө, мөсөн талбайг хайлтал гулга” гэж зөвлөсөн. 2006 оноос эхлэн Канадын Торонто хотод бэлтгэл хийж эхэлсэн. Цас мөсний спортын өлгий болсон Канад орон миний хоёр дахь гэр нь болсон. Миний амьдарч байгаа Торонтод Солонгос хоолны газар, дэлгүүр их байдаг. Тийм болохоор заримдаа эх орондоо байгаа юм шиг л санагддаг. Гэхдээ гэр бүл, найзуудтайгаа хамтдаа хоолонд ороод ч юм уу сайхан ярилцах юмсан гэж заримдаа бодогддог. Би тэдэнтэйгээ үргэлж интернетээр холбоотой байдаг ч гэсэн уулзаад ярилцах тэр мэдрэмжийг юу ч нөхөж чадахгүй.

1

-Та 2010 онд “Kim Yu-na”s Seven-Minute Drama” нэртэй номоо хэвлүүлсэн. Номонд, долоон настайгаасаа эхлэн 2010 оны Ванкуверийн олимпод оролцох хүртлээ хэрхэн бэлтгэлээ хийж байсан тухай бичсэн байсан?

-Тиймээ. Миний замналаар олон охид яваасай гэж би хүссэн. Намайг харахаас илүү мэдрэхийг хүсч байна.

1

-Анх би Солонгост хөл тавихад бумбайсан цагаан охины дүр зураг бүхий рекламны самбар, том том зурагт хуудас элбэг тааралдаж байсан. Солонгосын талаар Азийн нэгэн орон гэхээс цаашгүй мэдлэгтэй надад рекламны самбар дахь басхүү орой болгон телевизийн бүхий л сувгийн рекламд гардаг тэр дүр төрх болсон охиныг кино од л юм байна гэж бодож байлаа. Эндүү бодож байсан тэр дүр төрх нь гэтэл зүгээр нэг кино одтой харьцуулашгүй алдартан буюу дэлхийн спортын тавцанд Солонгосын “Алтан Охин” гэгддэг харин одоо мөсөн дээрх “Хатан хаан” гэж нэрлэгдэх болсон Юу На гэх уран гулгагч охин байсан юм билээ?

-Та ч хөгжилтэй юмаа. Тиймээ амжилт гаргах бүрт минь гайхалтай саналууд ирж байсан. Би амжилтаа ч тэднийг ч алдахыг хүсээгүй.

1

-Та хоёр жилийн өмнөөс “Kim Yu-na’s Kiss and Cry” гэсэн нэртэй телевизийн шоу нэвтрүүлэг зохион байгуулах болсон?

-Тиймээ. Би энэ нэвтрүүлгийнхээ буянаар олон чадварлаг Өмнөд Солонгосын бахархалуудыг олсон.

1

-Та одоо 24 нас хүрчихлээ. Ингэхэд найз залуутай юу?

-Үгүй дээ. “Сочи”-д миний бүх анхаарал төвлөрчихсэн байгаа.

1

-“Сочи”-гоос алт авч чадах болов уу?

-Би алт авахын тулд хичээсэн. Харин алт авахад ганцхан миний сэтгэл санаа, дотоод хүн минь л нөлөөллөх болно. Би ганцхан хүнийг захирч чаддаггүй юм. Дотоод хүнээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ok:
Goyo yum
2016-12-12
dddd:
대한민국 얼굴이다 ovliin olompiin oor avarguud bdag shte hudlaa l bichij de.uran gulgaltaar l anhniih baih
2014-01-27
바기baagii:
김연아 화팅 사랑해
2014-01-27
pmish:
kim yunaa uneheer delhiin gaihamshig shuu. hun abiyasaa hugjuulj uigagui hudulmurbul burkhan harj uzne shdee.heniig ch ylgahgui ee. ter burhan chini bid uursduu
2014-01-27
mongol:
mundag tamirchin delhiin tamirchin shuu dee amjilt
2014-01-27
hoyr talt!!!:
[ug n yag tsever uursduu setgeed shudarga buteedeg bol magtaya gehsen daanch... tiimgui n haramsaltai ya.]
2014-01-27
unen ug... unen ug... unen ug...:
solongost ajillaj amidarch surch bgaa mongol zaluuchuudaa solongos orond ta buhen eh orniihoo neriig l ondort orgoj, muugaar duuduulahgui yavj baival boloo. ta bidend eh orniihoo neriig muugaar duuduulaad yavah erh baihgui shuudee. yuch chadahgui baij solongos undesten solongos orniig muulaad ataarhaad bailgui amidrah heregtei gedgee oilgotsgooy.
2014-01-27
puujee:
bid solongos ornoos surah zuilch ix bas hayx zuil ix gedgiig bainga sanaj yvax xeregtei.ene ohin shig erch huchitei hodolmorloh heregtei.
2014-01-27
tfgghj:
solongosiig shutehgui, harin kim yuna bol dajgui. manaihnii neg aihtar hogshchuul bdag daa tednii l zaluu huvilbar shig zan aashtai yum shig. deerees n eej n bagaas n tulhej ogsoor bgaad amjiltiin orgild hureed buulaa
2014-01-27
chicago:
solongosuud uneheer saihan hudulmurch uls.zalhuu ydmag bidend l muu muuhai haragddag gehees delhii dayar shutej baina.iim saihan zuv hugjij ard tumnee saihan amidrald surgaj delhiin tom hugjiltei guren boltloo hugjinu gedegt uurlaad muulaad ch yah ve dee.surah um ih baina daa
2014-01-27
zochin:
amjilt husie
2014-01-26